НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ

Улаанбаатар. Нэгдүгээр сарын 12-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Сүхбаатарын талбайд "Эрхэм нандин сувд" ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлага хүргүүлнэ. Утас:94088080

10.00 цагт Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч компаниудын агуулахад хадгалж байгаа шатахууны чанарыг  шалгаж, шатахууны нөөц бүрдүүлэлтэнд хяналт тавина. Утас: 99160069

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт Иргэн Г.Хажидмаа АТГ-т өгсөн албан бичгийн хариугаа шаардана.

13.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын зам дагуу байрладаг "Эс пицца, чикен"-д иргэд утаа, тоос тортогний талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгнө. Утас: 91998907

14.00 цагт С.Зориг агсны хөшөөний дэргэдэх АН-ын байранд тус намаас Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн талаар мэдээлнэ.

19.00 цагт Улаанбаатар дахь "Русский дом"-д Бүх Оросын хамгийн том урлагийн наадам болох “Синяя птица” уралдааны шүүгч Олег Погудины “Ая дуу биднийг холбоно” тоглолт болно.

Төрийн ордонд

9.30 цагт “Их Монгол” танхимд “Үндсэн хууль - 30 жил” эрдэм шинжилгээний хурал  болно.

11.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд “Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө - 30 жил” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Их Монгол” танхимд “Б.Чимидийн нэрэмжит шагнал” гардуулах ёслол болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
2022-01-12 09:38

Хөх монгол, Даяар монгол гэдэг чинь монголд үүсээд байгаа неонацистуудын төлөөлөлүүд мөн үү, П утин өнгөрсөн онд Хүрэлсүхтэй уулзаад неонацистуудыг нам дар гэж үүрэг өгсөн биздээ

Холбоотой мэдээ

Back to top button