ДЭЛХИЙНИЙГЭМ

В.Путин Донецк, Луганскаас ирсэн хүн бүрт 130 ам.доллар олгохыг үүрэг болголоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрсдийгөө тусгаар тогтносон улс хэмээн нэрлэж буй Донецк болон Луганскийн “Бүгд Найрамдах Улс”-аас Ростов мужид ирсэн иргэн бүрт 10 мянган рубль буюу ойролцоогоор 130 ам.доллар олгохыг үүрэг болголоо.

Үүнд шаардагдах хөрөнгийг нөөц сангаас авахаар болсон хэмээн ОХУ-ын Засгийн газар мэдэгдлээ.

Владимир Путин мөн Онцгой Байдлын Яамны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Александр Чуприянд Донецкийн Бүгд Найрамдах Улс болон Луганскийн Бүгд Найрамдах Улсаас ирсэн хүмүүсийг байрлуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ростов муж руу яаралтай нисэн, газар дээр нь ажиллахыг даалгасан байна.

ОХУ-ын Ростов мужид Донецк, Луганскаас ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан шуурхай штаб байгуулаад байгаа юм.

Донецкийн болон Луганскийн “Бүгд Найрамдах Улс”-ын эрх баригчид хоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн оршин суугчдыг ОХУ руу нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлсэн билээ. Энэ бол тэдгээр бүс нутагт нөхцөл байдал улам хурцадмал байдал улам нэмэгдэж буйтай холбоотой.

(Эх сурвалж: Central Asia Media)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайн хийх гээд байна уу

Зочин
Зочин

ene zaaval baildaj uls turiin show hiih geed

Зочин
Зочин

yaah geed bnda

Зочин
Зочин

Цөөхөн хүнтэй газар болтой жийпээр ирэхийм байна даа

Зочин
Зочин

гуйлгачид шиг харьцаж

Зочин
Зочин

Ямар ч бага мөнгө өгдөг юм. Ахиуан юм өгөхгүй. Хуурч байгаа юм байх даа

Зочин
Зочин

Баруунаас юу ч хүлээх хэрэггүй урагшаа оросуудаа

Холбоотой мэдээ

Back to top button