ЭДИЙН ЗАСАГ

Он гарснаар 61.5 тэрбумын үнэт цаасны арилжаа хийжээ

2022 он гарснаар нийт 61.5 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.0 хувиар өссөн үзүүлэлт юм.

Энэ сарын сарын 21-25-ны өдрүүдэд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар нийт 26.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгджээ. Үүнийг өмнөх долоо хоногийн арилжаатай харьцуулахад 11.2 дахин өссөн үзүүлэлт. Дийлэнх буюу 78.8 хувийг хувьцааны багцын арилжааны дүн эзэлж байна.

Үүнд, "АПУ” ХК-ийн 20.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны багцын арилжаа голчлон нөлөөлсөн байна. Харин нийт арилжааны 5.8 хувь буюу 1.5 тэрбум төгрөгийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа, 15.1 хувь буюу 4.0 тэрбум төгрөгийг нь компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа тус тус бүрдүүлжээ.

Компанийн өрийн хэрэгслийн арилжааны хэмжээг өмнөх долоо хоногтой харьцуулахад 147.1 дахин өсчээ. Энэхүү өсөлтөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2.8 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн арилжаа, “Инвескор ББСБ” ХК-ийн 1.2 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн арилжаа тус тус нөлөөлсөн байна.

Түүнчлэн дээрх өдрүүдэд 90.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсан нь нийт үнэт цаасны арилжааны 0.3 хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button