ДЭЛХИЙНИЙГЭМ

Японы Засгийн газар Оросын 17 иргэнд хориг тогтоолоо

Японы Засгийн газар Оросын 17 хувь хүнд хориг тогтоолоо. Энэ талаар Японы Гадаад Хэргийн Яам өнөөдөр /2022.03.15/ мэдэгдэв.

Мэдэгдэлд дурдахдаа шинэ хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын Төрийн Дум дахь Коммунист намын бүлгийн дарга Геннадий Зюганов, “Ренова” компанийг эзэмшигч Виктор Вексельберг, бизнесмен Юрий Ковальчук болон түүний хэд хэдэн төрөл төрөгсдөөс гадна Төрийн Думын 11 гишүүн багтжээ. Ийнхүү Япон улс өнөөг хүртэл ОХУ-ын 65 хүнд хориг арга хэмжээ авлаа. Шинэ хориг арга хэмжээнд, ялангуяа тэдгээр хүмүүсийн Япон дахь эд хөрөнгийг битүүмжлэх, тэдэнтэй ямар нэгэн санхүүгийн гүйлгээ хийхийг хориглолоо.

Үүнээс өмнө нь, Японы эрх баригчид ОХУ-ын “Рособоронэкспорт”, “Ростек”, ФСБ буюу Холбооны аюулгүй байдлын алба, Гадаад тагнуулын алба зэрэг 49 пүүс компани, байгууллагын эсрэг экспортын хориг арга хэмжээ авахыг баталсан. Түүнчлэн, Оросын “Открытие банк”, “Новикомбанк”, “Совкомбанк”, “ВТБ” банк, “Россия” банк, “Промсвязбанк” банк зэрэг банкуудын хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргаж, газрын тос боловсруулах тоног төхөөрөмж, хагас дамжуулагчийг ОХУ руу экспортлохыг хориглосон.

Үүнээс гадна ОХУ-ын удирдлагуудад хувийн хориг арга хэмжээ авсан. Тодруулбал, хоригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев, Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Батлан ​​Хамгаалахын сайд Сергей Шойгу, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нар багтжээ.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин ПИХЛУУ
Зочин ПИХЛУУ
2022-03-15 14:25

ОРОС БУРУУТАЙ, ОЛОН УЛСЫН ДЭГ ЖУРАМ ЗӨРЧСӨН БАЛМАД ҮЙЛДЭЛ ХИЙСЭН УЧРААС ДЭЛХИЙ НИЙТЭР ЖИГШИН ЗЭВҮҮЦЭЖ БАЙНА ШҮҮДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button