ДЭЛХИЙНИЙГЭМ

Сергей Шойгу сураггүй алга болсон шалтгаан юу вэ

ОХУ-ын Батлан ​​Хамгаалахын сайд Сергей Шойгу сураггүй алга болоод байна. Сайдын бие муу байгаа талаар учир мэдэх эх сурвалж мэдээлжээ.

Шойгугийн нэг танил хэлэхдээ, “Путины баруун гар, хамгийн итгэлт хүн” тэрбээр зүрхнийх нь өвчин хүндэрсэн байгаа аж.

Харин Сергей Шойгу үнэхээр бие нь чилээрхсэн үү, аль эсвэл өөр зүйл тохиолдсон уу гэдэгт Батлан Хамгаалахын Яам болон Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хүртэл энэ асуудлаар хэвлэл мэдээллийнхний асуултад хариу тайлбар өгөхгүй байгаа юм.

Өнгөрснийг сануулахад, Сергей Шойгу гуравдугаар сарын 11-ээс хойш олон нийтийн өмнө ил гарч ирээгүй. Түүний талаар хамгийн сүүлд гуравдугаар сарын 18-нд Кремлийн цахим хуудсанд цухас дурдаад өнгөрчээ. Үүний дараа Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийг хүлээн авч, Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ныхаа явцын талаар ярилцсан. Тэр уулзалтад Сергей Шойгу биечлэн оролцсон гэсэн мэдээлэл байгаа юм. Гэвч, тэрхүү уулзалтын ямар ч гэрэл зураг, дүрс бичлэг байхгүй байгаа нь анхаарал татаж байна.

Ташрамд дурдахад, гуравдугаар сарын 11-ний өдрөөс хойш ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов мөн хэвлэл мэдээллийнхэнтэй, сэтгүүлчидтэй харилцахаа больсон гэсэн мэдээлэл ч байна.

Сергей Шойгу бол В.Путиний хамгийн итгэлтэй, “баруун гар” нь гэгддэг. Гэвч, олон нийтийн сүлжээгээр, вэб хуудсуудаар Сергей Шойгу Украины асуудалтай холбоотойгоор В.Путиний эсрэг төрийн эргэлт хийхээр зэхэж байна гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Шойгугийн эл нууц төлөвлөгөө ил болсноор В.Путин Ерөнхийлөгч Сергей Шойгуг авлигын хэргээр буруутган, ял оноож, “замаасаа зайлуулах” гэж байна гэсэн мэдээллүүдийг АНУ болон Барууныхны төдийгүй Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч шуугиж байсан юм.

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк мэдэгдэхдээ, зөвхөн Сергей Шойгу алга болоогүй ОХУ-ын өөр бас бус өндөр албан тушаалтнууд алга болсон гэв.

Олны өмнө ил гарсаар байгаа хүмүүсийн нэг бол В.Путиний ганц үнэнч “зарц“ нь Гадаад Хэргийн сайд Сергей Лавров гэж Михаил Подоляк онцоллоо. Мөн Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үе үе гарч ирэн олон нийтийн өмнө “галзуу” мэдэгдэл хийдэг гэсэн байна.

Эх сурвалж: Unian  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-24 09:33

Оросууд яагаад байна

Зочин
Зочин
2022-03-24 10:00

Шойгу тува цусны эр хүн эцсийн эцэст тувагаа эрх чөлөөтэй тусгаар болгох холын санаа агуулах байлгүй дээ

Зочин
Зочин
2022-03-24 10:03

medehgui baina, orsuudiig yu iim baidald oruulsniig oilgoh geed yadaad l baina,bi oilgodoggui ee

Зочин
Зочин
2022-03-24 10:15

хоорондоо ойлголцохгүй зүлй гарч дээ

зочин
зочин
2022-03-24 11:14

Путин зөвхөн Луганск, Донецкт цэргийн ажиллагаа явуулна гэж армиа хуураагүй байх болтугай.

Тархийг зомби болгосон
Тархийг зомби болгосон
2022-03-24 14:36

Барууныхан тархи угаах мэдээллийг олноор цацаж буй м�##� хүмүүс шууд тгэх юм

Zochin
Zochin
2022-03-25 20:59

Yas hayaj bhgui,baruuni nohduud..

Холбоотой мэдээ

Back to top button