ВИДЕО КОНТЕНТ

“BOOM”: Хөөрхөн О.Дөлгөөн

“Eguur.mn” сайт “Boom” буландаа жүжигчин Одхүүгийн Дөлгөөнийг онцолж байна. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд жүжигчин болсон тэрбээр “Маш нууц”,  “Single ladies”, “Амьдралд тавтай морил”, “Хайрын эрэлд”, “Тэнгэрээс буусан од” зэрэг дэлгэцийн олон дүрээрээ олны талархлыг хүлээсэн жүжигчин.

Үүний сацуу “Ромео Жульетта” жүжгийн Жульетта, “Гамлет”-ын Офелиагийн дүрийг амилуулж, хэр чадалтай, чансаатай жүжигчин гэдгээ харуулж байлаа.

Өдгөө О.Дөлгөөн Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрд тоглон, театрын тайзнаа гялалзаж явна.

-Одхүүгийн Дөлгөөн 1991 оны VI сарын 5-нд Улаанбаатар хотод мэндэлсэн.

-Эхээс гурвуулаа.

-2008 онд Чингэлтэй дүүргийн V сургуулийг төгссөн.

-Жүжигчин болох нь түүний багын мөрөөдөл.

-Мөрөөдөлдөө хүрэхийн тулд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр 2012 онд төгссөн.

-“Мөрөөдлийн театр”-аас жүжигчний гараагаа эхлүүлсэн.

-Түүний тоглосон анхны кино нь “Нэг хоёрын гурваа”.

-Тайзны анхны уран бүтээл нь “Миний нууц хүү” жүжиг.

-СУИС-д сурч байхдаа “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” олон ангит киноны гол дүрд тоглон, олонд танигдаж байв.

-О.Дөлгөөн 2017 онд УДЭТ-ийн жүжигчин болсон.

-“Эмэгтэй жүжигчин бүхний адил Жульетагийн дүрд тоглохыг хүсдэг” гэж хэвлэлд өгсөн цөөнгүй ярилцлагадаа онцолж байв.

-Энэ зорилгодоо 2017 онд хүрч,  24 насандаа “Ромео ба Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон.

-Тэр Монголын гурав дахь Жульетта.

-Жульеттагийн дүрээр “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн.

-О.Дөлгөөн “Ромео Жульетта” жүжгийн Жульетта, “Гамлет”-ын Офелиагийн дүрд тоглож, хэр чадалтай, чансаатай жүжигчин гэдгээ харуулсан.

-Тайзны төдийгүй дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээсэн.

-“Single ladies” олон ангит киноны Гэрэлцэцэгийн дүрээр нь түүнийг монгол түмэн илүү сайн мэднэ.

-“Маш нууц”, “Тэнгэрээс буусан од”, “Гацуурхан”, “Сүүлчийн шөнө” кинонд бүтээсэн гол дүрд нь ч мөн хүмүүс хайртай.

-О.Дөлгөөн 2019 онд Соёлын тэргүүний ажилтан болсон.

-Гэр бүлийн хамт АНУ-ыг зорьж, 2019 онд Сан франциско хотын Урлагийн академийн их сургуулийг жүжигчин, кино зохиолч мэргэжлээр төгссөн.

-О.Дөлгөөн жүжигчин, кино зохиолч мэргэжилтэй.

-Цахим хуудсандаа хамгийн олон дагагчтай монгол оддын нэг.

-Түүний фэйсбүүк хаяг 609.000, инстаграм нь 582.000 дагагчтай.

-48 кг жинтэй, 163 см өндөр.

-Тэр хамгийн эгдүүтэй, царайлаг жүжигчдийн нэг.

-Америкт урлагийн чиглэлээр сурсан О.Дөлгөөн энэ онд урлагийн салбартаа эргэн ирээд буй.

-Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрд тоглосон нь олны талархлыг ихэд хүлээсээр байна.

-Түүний дараагийн уран бүтээлийг тэсэн ядан хүлээж буй фэнүүд олон байгаа нь мэдээж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-04-23 16:32

Heden tsaasaar pr chaalgaj bgaa y####n bn daa haha

Zochin
Zochin
2022-04-25 14:15

Huukiig demjsenees hoish yug n ch bsan uzehee bolison doo. Uzel bodloo hudalddag ontsgui emegtei.

Холбоотой мэдээ

Back to top button