
Тавдугаар сарын 9-ний даваа гарагт Москва хотын Улаан талбайд болох Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойд зориулсан баярын парадад Кремль гадаадын ямар ч орны удирдагчдыг уриагүй байна.

“Бид энэ жилийн Ялалтын баярын үйл ажиллагаанд гадаадын ямар ч удирдагчдыг уриагүй. Хамгийн гол нь энэ бол ойн өдөр биш. Энэ бол бидний баяр, энэ бол Орос даяар тэмдглэн өнгөрүүлэх бүх оросуудын ариун баяр юм” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Песковын хэлснээр, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког ч мөн Ялалтын баярын арга хэмжээнд оролцуулахгүй хэмээн нэмж онцоллоо.
ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны мэдээлснээр, Ялалтын парадад нийт 11 мянган цэргийн алба хаагч, 131 зэвсэг техник, цэргийн болон тусгай техник, түүнчлэн 77 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох аж.

Украинд өрнөж буй дайныг эсэргүүцсэн улсад Молдав, Казахстан, Израиль зэрэг зарим улс нэгдсэн ба үүнээс гадна мөн хүлээн зөвшөөрөгдөөгүй Приднестровьет энэ жил тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын жагсаалыг зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манийгаа мартдаг , даанч хуншгүй шүү.
5 САРЫН 9 ЭНЭ УДААД БӨӨН УЙ ГАШУУ БОЛОХ ГЭЭД БАЙХАД
Уриад ч Лукашенкогоос өөр удирдагч очихгүй учир өөрсдөө онигоонд орно.Манай оросуудын баяр учраас гэх шиг өмнө нь яагаад баахан гадаадынханыг урьж индэртээ зогсоодог байсан юм.
Дэлхийн 2-р дайнд оролцсон тажик,узбек, казак,украйн болон бусдыгаа мартаад оросуудын баяр гэжээ. Жинхэнэ орос хүний үнэн нүүр энэ л дээ.Тэр дайнд амиа өргөсөн бусад үндэстнүүд зүгээр л махан таташийн зориул�##�ттай байснаа одоо ойлгох цаг нь болжээ