ДЭЛХИЙ
Хатан хааны шарилыг Букингемийн ордонд авчирлаа

Их Британийн Хатан хаан Елизавета II агсны шарилыг Шотландаас Лондон руу, Букингемийн ордонд авчиржээ. Энд хатан хаан агсны гэр бүлийн гишүүд нь салах ёс гүйцэтгээд өнөөдөртөө Вестминстерийн ордон руу шилжүүлэн байршуулах юм байна.
Вестминстерт ард иргэд дөрөв хоногийн турш хатан хаантайгаа салах ёс гүйцэтгэж, 19-ний өдөр оршуулах ёслол нь болох юм. Энэ дөрөв хоногт хэдэн зуун мянган хүн Хатан хаантай салах ёс үйлдэнэ гэж тооцоолж байгаа аж.
Их Британийн хаад, хатад ширээнд заларсныхаа дараа эзэнт гүрнээрээ аялж, эрх мэдлээ баталгаажуулдаг уламжлалтай. Энэ уламжлалалын дагуу Чарльз III хаан Умард Ирландад очоод ирсэн, одоо Лондонд байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.