УЛС ТӨР

NYT: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОХУ-аас мөнгөн дэмжлэг авсан улстөрч Х.Баттулга уу

ОХУ нөлөөнийхөө бүсийг тэлэх, хадгалж үлдэх зорилгоор 2014 оноос хойш 20 гаруй улсын сонгуульд нөлөөлж, үүндээ 300 сая ам.доллар зарцуулсан гэсэн мэдээлэл АНУ-ын "Нью Йорк таймс" сонинд гарсан билээ.

Албан ёсны бүртгэлээс гадуур, ЭСЯ-даараа дамжуулан эзэнд нь хүргэдэг байсан гэх энэ мөнгөнөөс саяар тоологдох ам.долларыг “Азийн нэгэн улсын улстөрч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тус улсад суугаа Элчин сайдаар нь дамжуулж өгсөн” талаар дурдсан нь иргэдийн анхаарлыг татаад байна.

Учир нь, Монголд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, хоёрдугаар сард нь ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд ОХУ-аас саяар тоологдох ам.доллар оруулж ирсэн асуудал дэгдэж байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд төвөггүй ялж улирна гэж байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэнэт огцорч, хүчтэй өрсөлдөгчтэй үзэлцэх нь тодорхой болоод сандарч явсан үе. Тодруулбал, ҮХЦ-ээс Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэсэн шийдвэрээ хараахан гаргаагүй, тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч” гэж тодорхойлж болохуйц статустай байсан юм.

Хожим Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ асуудлаар мэдэгдэл хийж, хууль хяналтын байгууллагад хандахаа илэрхийлж байв. Тэрбээр мэдэгдэлдээ нэр бүхий этгээдүүд ОХУ-ын Аюулгүйн алба, ТӨК-ийн удирдлагуудтай уулзсан гэх мэт бүх мэдээллийг тодорхой дурдсан байдаг билээ. Тиймээс “Нью Йорк таймс”-т гарсан нийтлэлд дурдагдсан, ОХУ-аас мөнгөн дэмжлэг авсан “Азийн нэгэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч улстөрч” нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга байж магадгүй гэсэн хардлага иргэдийн дунд үүсээд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

оросоос ирсэн 20 сая $ юу бсийн

Зочин
Зочин

Оросоос орж ирсэн мөнгө гээд яваа биз дээ

иргэн
иргэн

баттулгын булхайг ухвал хойд айлын шар ах уурлах байх, гэхдээ зүгээрээ, шар ах украинд нүдүүлээд удахгүй чад хийх байх.

зочин
зочин

Энэ хүний хэрэг далай далай

Хүрэл
Хүрэл

Өөр хэн байх вэ дээ. Гарцаагүй женко

Ганаа
Ганаа

Энэ Женко гэгч этгээдийн баримт нотолгоо той тоймгүй олон хулгай луйврын асуудлыг цэгцэлж ялыг нь үүрүүлэх нэг зоригтой аавын хүү бна уу? Зүгээр л ард түмний дунд од болийш д

Холбоотой мэдээ

Back to top button