СПОРТ

U20 "Азийн цом": Монгол Малайзтай 1:1-ээр тэнцлээ

2023 оны Азийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "Е" хэсгийн тоглолтууд МХХ-ны талбайд өнөөдөр эхэллээ. Монголын шигшээ баг өнөөдөр хэсгийн эхний өрсөлдөгч Малайзтай тоглож, 1:1 харьцаатай тэнцэв.

Тоглолт ерөнхийдөө манай багийн давамгайлал дор өрнөсөн ч хожил авч дөнгөсөнгүй. Унгарын “Пушкаш” академид суралцдаг Г.Буяннэмэх эхний үед гоол оруулсан ч хоёрдугаар үед хариу гоол алджээ. Ингэснээр хоёр баг аль, аль нь маш ашиггүй байдлыг бий болгов.

Гэрэл зургуудын эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

Харин Шри Ланкийн багт ашигтай байдал үүсэж байна. Учир нь, Азийн цом 2023 шигшээ тэмцээнд зохион байгуулагч Узбекистаны багаас гадна 10 хэсэг тус бүрийг тэргүүлсэн 10 баг дээр хамгийн өндөр оноо авч хэсгийн хоёрдугаар байрт орсон таван баг нэмэгдэж, нийт 16 баг өрсөлдөх юм. Монголын хөлбөмбөгийн холбоо урьдчилсан тэмцээнийг нутагтаа авахдаа дээрх таван эрхийн нэгийг авна гэж зорьсон нь ойлгомжтой. Гэвч даалгавраа ийнхүү хүндрүүлж орхив.

Хэрвээ Малайзыг л хожчихсон бол Шри Ланкийг аргалаад шигшээ тэмцээнд орох боломж өндөр байлаа. Хэсгийн нөгөө хоёр учраа болох БНСУ-Шри Ланкийн багийн тоглолтод солонгосчууд 6:0-ээр төвөггүй хожсон.

Манай баг дараагийн тоглолтоо тивдээ хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлэгчдийн нэг БНСУ-ын багтай хийх тул үзэгчдийг олноороо ирж багаа дэмжихийг уриалж байна.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ /МХХ-ны цэнгэлдэх хүрээлэн/

IX сарын 14

БНСУ - ШРИ ЛАНКА 12:30 6:0

МАЛАЙЗ - МОНГОЛ 17:00 1:1

IX сарын 16

МОНГОЛ - БНСУ 12:30

ШРИ ЛАНКА - МАЛАЙЗ 17:00

IX сарын 18

БНСУ - МАЛАЙЗ 12:30

ШРИ ЛАНКА - МОНГОЛ 17:00

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-14 20:54

Хүүхдүүд бол чадлаараа л үзлээ, бэлтгэл дасг�##�жуулагч нар маш муу бна. Өөр сайн з�##�уу дасг�##�жуулагч аваачээ. Наад Отгоогийн үе өнгөрсөн шүү. Муу бна...

Холбоотой мэдээ

Back to top button