ДЭЛХИЙ

В.Путин Ши Жиньпин нар өнөөдөр уулзана

ШХАБ-ын чуулганы үеэр болдог Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уламжлалт Гурван талт уулзалт хэлэлцээр маргааш болох гэж байгаа билээ.

ШХАБ-ын дээд чуулган 15, 16-нд төлөвлөгдсөн ч эхний өдөр буюу өнөөдөр үндсэндээ гишүүн улсууд хоорондоо хоёр, гуравласан уулзалт хийхэд зориулагдаж буй. Эдгээр уулзалтуудаас хамгийн ихээр анхаарал татаж буй В.Путин, Ши Жиньпин нарын уулзалт өнөөдөр болно.

В.Путины туслах Ю.Ушаковын хэлснээр бол В.Путин, Ши Жиньпин нар үндсэндээ Украины асуудал буюу геополитик ярина. “Украинд явуулж буй цэргийн ажиллагааны талаар БНХАУ “Яагаад ийм алхам хийх болов” гэдэг шалтгааных нь үүднээс хандаж, тэнцвэртэй байр суурь илэрхийлсээр ирсэн. Яриа хэлэлцээр энэ хүрээнд өрнөнө.

Ерөнхийлөгч саяхан өндөрлөсөн Дорнын эдийн засгийн чуулганы үеэр БНХАУ-ын нам, төрийн өндөр албан тушаалтан Ли Жаншутай уулзаж, Тайванийн асуудлаар байр сууриа солилцсон. Тэр үеэр хөндөгдсөн асуудлуудын заримыг хоёр удирдагч үргэлжлүүлж ярина” гэсэн мэдээллийг тэрбээр өгсөн юм.

Үүнээс гадна хоёр улс Гурвалсан уулзалт хэлэлцээрийн талаар санал солилцох нь тодорхой. Энэ уулзалт хэлэлцээрээр ямар, ямар асуудал яригдах талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-15 10:07

Oros Hyatad Enetheg ... hamtarch baigaa n ANU-iin delhiig gantsaaraa ezleh bodliin esreg hych bolj baigaa n sain hereg... ????????

Зочин
Зочин
2022-09-15 10:09

ШХАБ.д элсэн орох нь Монголын тусгаар тогтнолд МАШ том аюулд хүргэнэ

Зочин
Зочин
2022-09-15 10:10

Х�##�уухан ч юм болох нь дээээ

Холбоотой мэдээ

Back to top button