Нийгмийн

Д.Бауыржаныг явуулахыг эсэргүүцэгчид ба даргын суудалд санаархагчид

Одоогоос 20 гаруй хоногийн өмнө Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн тухай бид мэдээлж байв. Улмаар хүсэлтээ өгөөд ганц хоёрхон хоногийн дараа "эрүүл мэндийн шалтгаан байгаа ч шахалт хавчлагын улмаас ийм шийдвэр гаргасан" тухайгаа ярьсан.

Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий нэр бүхий албан тушаалтнууд түүнээс хууль бус шийдвэр гаргахыг шаардсан. Түүнийг биелүүлж чадахгүйн улмаас өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх.

Тэгвэл нэгдүгээрт, ХЭН гэдэг албан тушаалтнууд түүнээс ЮУ хүсэв гэдэг нь сонирхол татах асуудал. Хоёрдугаарт, эл аймагт албан тушаалын төлөөх тэмцэл өрнөж байгаа юу, дараагийн даргад ямар хүмүүс санаархаж байгаа вэ гэхчлэн асуулт хөвөрнө.

-Дөрвөн хүн ил цагаанаар санаархаж, Дэд сайд Зулпхар алсаас чулуу шидэж сууна-

Нөгөө талаар засаг даргад Баян-Өлгий аймгийн орлогч дарга Х.Арман, ИТХ-ын төлөөлөгч С.Хонеав, МАН-ын дэд дарга А.Ербол, Засаг даргын зөвлөх асан Ш.Хабыл нар санаархаж байгаа нь ил тархав.

С.Хонаев нь: Аймгийн ИТХ-ын талөөлөгч тэрбээр лрлогчоор ажиллаж байгаад хэмнэлтийн хуулиар ажлаа өгчээ.

Ш.Хабыл нь: Д.Бауыржаны ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад мөн л хэмнэлтийн хуулиар орон тооны цомхотголд орж чөлөөлөгдсөн. Тэрбээр Засаг даргыгаа ажлаа өгөхөд хүргэсэн гол үүрэг гүйцэтгэгч гэгдэж байгаа юм билээ.

Дээрх хоёр болон нэр бүхий ИТХ-ын төлөөлөгчид "аймгийн ХБГХгазрын даргын болон Цахилгаан шугам сүлжээний даргын албан тушаалыг өг" гэх шахалт үзүүлсэн гэгдэж байгаа юм. Нэг ёсондоо албан тушаалын зодоон явагдаж байна гэсэн үг.

Эл зодоонд УИХ-ын нэр бүхий гишүүн ч холбоотой гэгдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аубакыртай Д.Бауыржан цахим орчинд муудалцсан нь ил өрнөсөн. УИХ-ын гишүүн урт гараа дүрж, халаа сэлгээ хийлгэх гэсэн албан тушаалын муудалцаан бололтой байв. Өөрөөр хэлбэл Т.Аубакыр хүнээ шахах гэснийх гэх.

Дээрх санаархагчидаас гадна: ХНХ-ийн Дэд сайд С.Зулпхар хамгийн их санаархаж буй гэх шуум гарч амжсан. Түүнийг томилох хувилбар МАН дотор яригдсан ч гэгдэж байлаа. Улмаар саналыг хүлээж аваагүй хэмээгддэг.

-Орон нутаг хэцүүдэж, засаглалын хямрал үүсч МАН ялагдаж болзошгүй гэх болгоомжлол-

Гэвч: Улс төр, эдийн засаг, өвөлжилт гэсэн агуулгууд энэ аймагт сууриараа хөдөлж хүндэрч, иргэдийнх нь амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгаа энэ цаг үед Засаг даргаа сольж болохгүй гэх байр суурьтай хүмүүс ч байгаа аж. Тэд үнийн өсөлтөд дарлагдсан, ОУ-ын гадаад нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед ажлаа хэвийн хийж байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргыг чөлөөлөх нь сөрөг үр дагавар ихтэй хэмээцгээж байна. Эл аймагт цаашлаад засаглалын хямрал бий болно, 2024 оны сонгуульд эвдэрэл хагарал үүсэж ялагдал хүлээнэ МАН нь ялагдал хүлээнэ гэдэг эсэргүүцэл, болгоомжлол ч буй аж.

Нэгтгээд харвал Баян-Өлгий аймгийн ЗДТГ, ИТХ дотор дөрвөн ч бүлэг үүсчихсэн байна. Тэд албан тушаалын төлөө өрсөлдөн, тэмцэлдэж эхэлсэн дүр зурагтай. Бүлэглэлүүдийн "зодооны" хажуугаар нөгөө талд Засаг дарга Д.Бауыржаныг явуулах нь тохиромжгүй гэсэн хэсэг ч байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Аймгийн даргаар Урианхай үндэсний хүн томилоорой.

Дорж
Дорж
Reply to  Уншигч

Маш зөв санаа байна.

Зочин
Зочин

Бүр үхэн хатан, нэр нүүрээ баран баран дарга болохоор дайрах юм.

Зочин
Зочин

mongol urianhai hun tavi hasguudiig anraa

Зочин
Зочин

Жүрх сэтгэлтэй бол ямар ч байсан яар уу

Зочин
Зочин

Баян өлгийд казакаас өөр хүмүүс амьдардаггүй юм уу

Дорж
Дорж
Reply to  Зочин

Зөндөө

Zochin
Zochin

Баян-Өлгийн засаг дарга монгол хүн байх хэрэгтэй казахууд удахгүй газар нутагтайгаа Казахстанд очино гэж хэлж мэдэх л хүмүүс

Дорж
Дорж
Reply to  Zochin

Чи хужаагийн ач хүү байхаа.

Зочин
Зочин

Монголчууд дарга болох мөн их дуртай шүү. Дарга байхын давуу т�##� юу билээ? Дарга болохгүй бол яачих гээд байна? Дээр үеэсээ даргыг шүтэж ирсэн сонин ард түмэн шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Mongol bishee hasaguud geech

Зочин
Зочин

ЗИА БАЯНӨЛГИЙН ЗАСАГ ДАРГААР ХАЛХ ХҮН ТАВИНАА МУУСАЙН ХАСАГНУУД БИТГИЙ МӨРӨӨД ТААНУУД ХАРИН ХООРОНДОО ЭВ ЭЕЭ ОЛОХГҮЙ БАЙГАА МУУСАЙН ХАСАГНУУД ТА НАРЫГ УЛААНБААТАР ХОТЫН ГУДАМЖ ТАЛБАЙ ЦЭВЭРЛЭГЧЭЭР ТАВЬЖ БОЛОХ ЮМ.МАНАЙ ХАЛХААР ХОКЕИЧИН ГЭДГИЙМ.БАРУЖАНБЕКИЙГ ХЭН ДАРАМТАЛСАН БЭ? ИЛ ЦАГААН ХЭЛЭЭРЭЙ.БООЖГОЙ МУРАТ ХААНА ЯВНА

Холбоотой мэдээ

Back to top button