Тойм, анализ

Э.Бат-Үүлийг хуулах Х.Нямбаатар

Э.Бат-Үүлийн 2012 онд ярьж байсан "Гэр хорооллын дахин төлөвлөлт" нэршлийг Х.Нямбаатар ажил хэрэгтээ ашиглана гэдгээ мэдэгдэв. АН-ын үед хэрэгжиж байсан санааг МАН ингэж сонгуулийн өмнө дахин амилуулахаа зарлаж, Сэлбэд 12000 айлын орон сууц барихаар зүтгэх нь ээ.

Сэлбэ, Баянхошуу бол утааны гол цэг. Гурав дахь том бүс нь Зуун айл-Их тойруу чиглэл. Энэ чиглэлд барилгын компаниуд хэдийнэ олдсон хэсэг бусаг газартаа 2-5 орон сууц барих замаар ширэнгэ үүсгээд байна. Энэ төлөвлөлтгүй ширэнгэ үүсэх аюулыг 10 жилийн өмнө Э.Бат-Үүл ярьж л байв. Улмаар социализмын үед баригдсан насжилт өндөртэй барилгууд ирээдүйд Улаанбаатар хотын гэмт хэргийн үүр, хаягдсан "аймшигт" орчин болно гэдгийг тэр сануулсаар ирсэн.

Хотод төрж өссөн Э.Бат-Үүл ингэж бусад хотын дарга нараас илүү холыг харж, сийрэг хандаж байсан нь харагддаг. Гэвчиг,

  • "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн нэг хэсэг ажлыг хүү Б.Чулуудайн компанид өгч, тэр нь бүтэлгүйтэн,
  • Барилгын компаниуд иргэдийн хэлсэн үнээр газрыг нь авах санхүүгийн чадамжгүйн гацаанд орж,
  • Эргэлтийн хөрөнгөгүй хэсгийн ажил царцан, газраа өгсөн иргэд хүлээлтэд орох зэргээр баахан муу авторын эзэн Э.Бат-Үүл болоод өнгөрсөн.

Нэг хэсэг газрыг нь айл өрхүүдээс чөлөөлж аваад, тэнд нь сургууль, цэцэрлэг бүгдийг нь шийдэж, цогц маягаар авсаархан төвлөрөл үүсгэе. Зам харгуйг нь шийдэж өгснөөр агаарын бохирдол ч, түгжрэл ч шийдэгдэнэ гэсэн үндсэн философийг Э.Бат-Үүл сөөнгө хоолойгоор маш их ярьжээ. Үүнийг 12 мянган айлын орон сууц барина гэсэн аюултай өндөр тоо барьж, МАН эдүгээ цагт шүүрч авах нь ээ. Нэг хэсгийг нь ядаж л 2024 оны орон нутгийн сонгуулиас өмнө маналзуулахаар тооцож байгаа биз ээ.

Хотын дарга Х.Нямбаатар мөн л Э.Бат-Үүл нарын өмнөх удирдлагуудын нэгэн адилаар метро барина гэдгээ зарлав. Гурван шугам бүхий метро барих ажлыг урд хөрштэй хамтран хийхээр тооцож, улс төрийн гол хэлцлийг нь Ерөнхий сайдаар яриулсан гэдгээ дурдав. Урдуудтай сайн, муугаа мэдэлцэж, удаан ажиллаж буй Б.Дэлгэрсайханыг чухам ийм ажлууд дээр "хэрэглэх" гэж Түгжрэл хариуцагчаар авсан нюанс харагдана.

Х.Нямбаатар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарласан. Тэгэхээр 2024 оны орон нутгийн сонгууль хүртэлх хугацаанд 12 мянган айлын орон сууцны төслийнхөө 2000 орчмын захиалгын биелэлтийг машиндаж, метро барих агуулгаар сонгуулийн эффект хийхээр тооцсон болов уу. Д.Сумъяабазарын LRT-г тэр бүр орхиж, хотын уул уурхай эзэмшиж буй эрхийг дээрх төслүүдтэй уях, олон улсад бонд гаргах зэрэг ажлуудыг төсөөлжээ.

Тэр сайд байхдаа Оюутолгойн ажлын хэсгийг ахалж, "Орано групп"-ийн гэрээг бэлтгүүлсэн зэрэг олон улстай ажилласан туршлагатаа итгэж буйгаа илэрхийлэв. Хотын аж ахуйн ажлыг чухам хэрхэн авч явахыг ирэх өдрүүд илүү тодорхой харуулна байх. Тэр бас хотын төвөөс 800 метрийн зайнд дөрвөн чиглэлд үнэгүй зогсоол барьж, иргэд унадаг дугуй зэргээр төв рүүгээ нэвтэрдэг байдлыг нэвтрүүлнэ гэж бас танилцуулав.

Үүнийгээ хөөрөлгөн хүн учир "Давс мэт гашуун" гэхчлэн үгээр тодотгоод байгаа. Хотын реформыг 3-5 жил зарцуулан хийж байж, цэгцрэх асуудал яригдана гэдгийг судалгаагаар баталсан. Тэгэхээр Х.Нямбаатарт буй 1 жилийг тэр метроны шав тавихаас давж, барилга бүтээцийнх нь ажил руу оруулан, орон сууцуудаа барьж, тойрог зам нэмэх ажлаа олон нийтэд харуулж, иргэдийг хотын төв рүү алхаж орж ирдэг болтол нь чангалсан дүрээ харуулах шаардлагатай нүүр тулгарчээ.

Ингэхдээ өмнөх хотын дарга нараа харж байгаад, ардчилсан үзлийн амин санааг тээгч байдлаараа нийтэд ээлтэй харагддаг Э.Бат-Үүлийн зарим ажлыг үргэлжлүүлэх дүр сонгосон гэлтэй.

Хотод чухам хэдэн удаа цас орж буйг тоолоод сууж байсан С.Батболдоос өгсүүлээд, М.Энхболдын өв уламжилсан фракцийг Х.Нямбаатар дагаж давтахгүй. Тэр нь ч нийтэд таалагдахгүй. Хотын ажиллах бүтцэд өнө удаан оршсоор буй эл системийг задалж байж, шинэ төрх харуулна гэдгээ тэр ямартай ч мэдэрсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
браво
браво
2023-10-30 08:07

Батүүлийн хийж эхэлсэн ажлыг дуусгав�##� зүйтэй харин ч Нямбаатар зоригтой зөв төлөвлөгөө боловсруулжээ амжилт хүснэээ

Зочин
Зочин
2023-10-30 08:19

Зөв шүү дээ намыг харг�##�захгүйгээр ард түмэнд ашигтайг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Амжилт хүсье

Зочин
Зочин
2023-10-30 08:20

Ажлыг хж бүтээе гэж бгаа бол яриж биш гүйцэтгэж бариж эхлээрэй яриа чинь ихдээд бгаа шүү

Зочин
Зочин
2023-10-30 08:30

Батүүлийнх гэхээсээ илүүтэй метро бол дэлхийн том хотуудын хэдийнээ хэрэгжсэн жишиг шүү дээ.Тэд хотын гадна машинуудаа байрлуулаад төв рүүгээ метро ,автобусаар орж ирдэг яг төв нь явган хүн дугуйтай хүмүүс л явж харагддаг.ЛRT,Дүүжин тээвэр бол цаашаа шүү ,зөвхөн мөнгө угаах л санаа даа.Нямбаатар зөв зам руу хөтөлж байна ,амжилт хүсье.Хотын төв хэсэг нь маш өндөр татвартай байдаг нь мөн л дэлхийн жишиг энд нэг их гашуун юм байхгүй шууд л хэрэгжүүлж байж л түгжрэлээс с�##�на харин төв рүү орох нийтийн тээврийн урсг�##�ыг олон т�##�аас нь нэмэгдүүлэх,хүлээлтгүй болгох нь зөв дөө.

Zochin
Zochin
2023-10-30 08:53

bugdiin orosuutsjuulan gj bitii teneglereide tm bolomj bhgui utga chgui ed

ыбө
ыбө
2023-10-30 09:49

Давс шиг шорвог шийдвэрүүдийг эхнийх нь үү

Халтар
Халтар
2023-10-30 09:50

800мтэй скүүтрээ унаад л яваад байж дээ өөр яахав

Зочин
Зочин
2023-10-30 09:53

Нэг иймэрхүү тэнэг ажил хийх гэсэн санаа цур�##�зуулсан жүжиг тавих ээлж нь эргээд энэнд иржээ. Ерөнхий зураг,макетөө ч хийж амжихгүй сонгууль болно. Өдөр �##�даж шөнө гэгчээр 8 сар үлдэхэд ажил эхлэх юм гэнэ. ҮХСЭН НОХОЙН ОЦГОР

Зочин
Зочин
2023-10-30 10:09

Үе дамжсан шийдвэр юм биздээ

Зочин
Зочин
2023-10-30 10:12

Үнэхээрийн шорвог байхаас аргагүй шийдвэр байна даа

Зочин
Зочин
2023-10-30 10:56

Нямбаатараа нийтмйн тээврээр зорчих иргэдийг үнэгүй зорьчуулаа тэгвэл хотын түгжрэл байхгүй болноо. Мөн хотын 6 дүүргийн хотын төвтэй ойр хэсэгт нь 1000-2000 машиныг үнэгүй тавиулах зогсоол барих хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд газар чөлөөлөлтийн асууд�##� яригдана. Түүнийг хуулийн дагуу чөлөөллөд нөхөн олговрыг нь өгөх хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-10-30 10:58

Бат үүлийг шоронд там�##�ж байгаад дахиж сонгогдсон бол юү хийх байсныг хэлүүлж ав.

Зочин
Зочин
2023-10-30 10:59

хуулж яадаж байв�##� болж байна ш дээ зангараг нь хүрэх үү д гэж бодох юм

Зочин
Зочин
2023-10-30 11:15

хотын төвийг л түгжрэлгүй болгочихвол бусад нь хамаагүй гэж харж байгаан биздээ, зөвхөн өөрсдийнхөө нүдэнд л харагдахгүй байв�##� бусад нь хамаагүй гэдэг шиг үнэхээр өөрийнхөө биеийн хэмжээгээр л сэтгэх юм даа бэлчээр чинь жижигдээд байна бие шигээ

Малдан
Малдан
2023-10-30 11:15

хотод оршиж байгаа оркуудын кармаатай нь сайн яриарай, амжилт Нямбаатарт

Зочин
Зочин
2023-10-30 11:38

Батүүл гэж модон хуурамч баатарыг хэн дуурайх юэ. хийх ёстой ажил АН-ы хулгайчууд бүтэхгүй

Irgen
Irgen
2023-10-30 13:18

Bagahan gai bololgui yawaasai

Зочин
Зочин
2023-10-30 15:33

Нямбаатар очиж очиж БатҮүлийгДууриахаар хүн бишээ

Зочин
Зочин
2023-10-30 19:02

Сургууль цэцэрлэгийн газруудыг булааж зарсаныг нь Бат-үүлээс хуулж болохгүй шүү

иргэн
иргэн
2023-10-30 21:17

Батүүлээс сайн асууж хийгээрэй !!!!!!Сайн ажилдаг хүн шүү ёмтой зөв !!!!!!!

Зочин
Зочин
2023-10-30 22:12

Дахин төлөвлөлт нь өөрийн эрх ашгаас болж бүтэлгүйтсэн Бат-Үүлийн араас ч арай орчих хүн биш байх аа.Их гишүүн.сайдаа аа татг�##�заж дахин давтахгүй гэж байгаа нь зорилгодоо хүрэхийн шинж, энэ утгаараа шинэчлэлийн бодлогод тууштай нь харагдаж байна.Багаа нэгэнт бүрдүүлсэн болохоор эрх зүйн орчны нь УИХ бүрдүүлж өгвөл хийх л байх.Авилгаас ангид байх шаардлагтай.Найр тавих асууд�##� гаргахгүй байх аа.
Утгаараа

Зочин
Зочин
2023-10-31 05:56

Тэгтэл харин Энхболд дарга "цагаа хүлээгээд", унагаа татаад, гүүгээ саагаад зогсож байдаг. Энэ дэмий юү, тээ....?! Миеэгийн фракц дахин босох нь өнгөрсөн үү ?
МАН-ын бага хурл, их хурлаар л байр байдл нь хараг дана даа.

Зочин
Зочин
2023-10-31 09:58

Дэлхий бүхий лаа mega хотуудэдийн засагл�##�ын санхүүгийн аргаар лаа түгжирэлээ шиийдсэн байдаг

Зочин
Зочин
2023-10-31 10:44

100 айл орчимд хангай хотхоныг байгуулж сайхан тохижуулж өргөн сайхан зам тавьсан нь 100 айл орчимын түгжрэлд элт эерэгээр нөлөөлж байгаа. МАН бол ингэж нүнжигтэй ханлахгүй идэж уухаа л бодно. МАН АН хоёр бол тэнгэр газар шиг ялгаатайг одоо ойлгох бизээ. АН ын үед УБ хотод цахимаар газар олгож олон иргэд газартай болсонч МАН түүнийг ашиглах боломжийг бүрэн хааж нөгөө л хахуулаар газар олгосоор иргэд хохирсоор бн. Газраа авмаар бн. Хонхор, төв аймгийн зам дагуу газар олгохгүй гэх мөртөа зарим нь газар авчихдаг нь бодит баримт. Эднээс с�##�маар бн шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button