Монголчуудад хулхидуулсан Макс Жонсоны асуудлыг Английн элчин сайд сануулжээ
Английн Элчин сайд Фиона Блайт болон “Петро матад” ХХК-ийн гүйцэтгэх захирал Майк Бак нар Ч.Хүрэлбаатар сайдтай уулзахдаа Монгол компанид "залилуулсан” Английн Ерөнхий сайдын дүү Макс Жонсоны асуудлыг хөнджээ.
Тодруулбал, тэд Их Британийн хөрөнгө оруулагч Макс Жонсоны 19 сая ам.долларыг хулхидсан “Засагт Чандмань майнз” компанийн асуудал шүүхээс буцсан, гацсан талаар гомдол мэдүүлсэн байна.
Энэ хэргийн тухай эргэн сануулахад, Хонконгийн “GRF” хөрөнгө оруулалтын санд нэгэн насны амьдралаа зориулсан алдарт Саймен Мюррей, Английн Ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон нарын лидерүүд багтдаг. Тэд нэгдэж, ам.доллар босгох замаар улс орнуудад хөрөнгө оруулдаг бөгөөд 2015 онд Монголд анхны төслөө 19 сая ам.доллараар санхүүжүүлсэн нь Д.Буянтогтохын “Засаг Чандмань майнз” компани байв. “Засагчандмань майнз” компани монголын арилжааны банк, “Нобль ресурс”, “GRF” сангаас санхүүжилт татахдаа Дорноговь аймгийн Дэлгэрэх суман дахь МҮ-015594 дугаар бүхий ашигт малтмал олборлолтын лиценз бүхий үйлдвэр барих, зам тавих, цахилгааны шугам татах, ашиглалтын талбайгаа өргөжүүлэх чиглэлд зарцуулах төсөл танилцуулсан байдаг. Гэвч ажил нь явж өгөөгүй. Харин ч эсрэгээрээ хачин жигтэй байдлаар мөнгө угаах шинжтэй үйлдлүүд хийсэн байдаг. Хөрөнгө оруулалт татсан мөнгөө “Засагчандмань Майнз” толгой болон бусад охин компаниуд руугаа “юүлж” мөнгө угаасан нь тогтоогдож байв. “Засагчандмань” компанийн захирал Д.Буянтогтох нь УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатьн ЭХНЭРИЙН ТӨРСӨН АХ юм.
Уулзалтын тухай ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Петро Матад” ХХК нь газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай газрын тосны салбарт нийт 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулаад байна. Монголд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийг түүхий нефтээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой ч, хөрөнгө оруулалт гацсан” гэж онцолжээ.
Өмнө нь хүргэж байсан “БАРИМТ: Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх” контентыг ЭНД ДАРЖ уншина уу.
Монгол компанид "ЗАЛИЛУУЛСАН” Английн Ерөнхий сайдын дүү Макс Жонсонтой ярилцлаа контентыг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнхбат гэж нэг УИХ-ын гишүүний оронцог байсан чинь бүр хүн биш хүний оронцог юм бна л даа ! Ах дүү, авгай хүүхэд нь хүртэл луйварчин дээрэмчин, ороо жороогоороо нийлцэн гарууд юм бна ш дээ !
ӨӨ ХЭЛЭЭД ЮҮХЭВ ИЙМ Л АДГИЙН ШААРНУУД ТӨРД ҮҮРЭЛСЭН ГЭЭД БОДОХООР ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ ЮУН ТЭР ХӨГЖИЛ ДЭВШИЛ ТОМ ЦЭВЭРЛЭГЭЭ ХЭРЭГТЭЙ БНА ШҮҮДЭЭ
Улаан б�##� нэвтрүүлгээр энэ асууд�##� маш тодорхой яригдсан. Жинхэнэ бодит байд�##� ш�##� өөр юм байна лээ.
Хөрөнгө оруулна гээд д�##�жигнаад байхаар хөрөнгө оруулагчаа хуулиараа хамга�##�ахгүй луйвардаад байхууу МАН аа
Хулгай луйварын гомдлоо мэргэшсэн хулгайчид гаргаад яахавдээ
delgersaikhan ats site
Гадаадын хөрөнгө оруулагч нарыг дээрэмдсэн Ерөнхий прокурор агсан ЭНХАМГАЛАН, Дорлигжав нарын эрүүгийн хэргүүдийг юуны өмнө шийдээч. ИНГЭЖ шийдсэнийхээ дараа Хөрөнгө оруул�##�тын хуулиа бат�##�даа.
Шүлэг бичигч гэж шүлсээ үсчүүлсэн увайгүй хөдөөний улаан хацартай банди анх МАХН-ыг дагаж гүйдэг байсан, сүүлдээ тэр намын зүтгэлтэн болоод гэнэт суга баяжаад хагардаг дээрээ бултаж амжсан, тэр колигийг шоронд хийх хэрэгтэй!!!!!
Монголчуудад гэнэ үү !? Нийт Монгоын ард түмэн биш дээ ямар. Монгол улсын иргэн ….. шэж нэр заадаггүй нь сонин. Ард түмэн бүгдээс нэхээд байгаамуу
muuhai hvmvvs vhej dald orvol taarna