СПОРТ

Б.Билгүүн: Гуамын шигшээ багтай ур чадвар ойролцоо учир аль эрчтэй нь хожино

Маргааш Монгол Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг Гуамын багтай Азийн аваргын урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо эх орондоо хийнэ. Тэд эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийж, ялагдал хүлээгээд байгаа билээ. Маргааш болох тоглолтын өмнө шигшээ багийн ахлагч Б.Билгүүний FIBA-ийн албан ёсны сайтад өгсөн ярилцлагын хэсгээс хүргэе.

Тэмцээний талаар Б.Билгүүн, “Мэдээж энэ тэмцээн бол Монголын шигшээ багийн хувьд маш их ач холбогдолтой. Учир нь бид яг энэ шатанд 2013 онд өрсөлдөөд Азийн аварга оролцох боломжоо алдаж байсан. Харин дахин энэ шатанд өрсөлдөх болсондоо их баяртай байгаа бөгөөд бидэнд дутуу үлдээсэн зүйл байгаа. Харин энэ тэмцээн бол миний замналын хамгийн том чухал мөч байх болно.

Бид өнгөрсөн урьдчилсан шатны оролцох тэмцээнд бол харьцангүй ойролцоо түвшний багуудтай өрсөлдсөн. Харин энэ шат бол Япон Хятад Гуам гэсэн хүчирхэг багуудтай нэг хэсэгт орсон учраас бид илүү хариуцлага өндөр түвшний сагсан бөмбөгийг тоглохыг зорино. Мөн манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын баг Грек дасгалжуулагчийг сонгосон байгаа учраас илүү Европ хэв маягийн сагсан бөмбөгийг тоглохыг зорих болно. Яг одоо Монгол улсын дотоодын лигийн тэмцээний Плей-оффийн тоглолтууд явагдаж байгаа учраас бид маш бага хугацаанд шигшээ багийн цугларалтаа хийж амжилттай оролцохыг зорьж байна.

Манай багийн хувьд эх орондоо талбай дээрээ тоглолт авна гэдэг бол маш чухал. Бид ихэнхдээ зочлон тоглолтыг хийдэг байсан. Харин урьдчилсан шатанд оролцох тэмцээн бидэнд маш олон гайхамшигтай зүйлийг ойлгуулж өгсөн. Бид хөгжөөн дэмжигчдээ төлөөлж талбайд гарсан л бол ядрах цуцах буцах эрх бидэнд үгүй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож авсан. Манай хөгжөөн дэмжигчид бол 20%-30% бидний амжилтад нөлөөлөх болно.

Гуамын шигшээ багийн тухайд бол тэд тоглолтын арга барил маш онцлогтой баг. Тэд биеийн хүч болон ганцаарчилсан хувь хүний ур чадварыг ашигласан тоглолтыг илүү сайн хийж тоглодог баг гэж боддог. Энэ удаагийн Гуамын шигшээ баг бол маш хүчтэй бүрэлдэхүүнтэй баг. Өмнө нь 2013 онд тэднийг хожиж байсан бол эх орондоо хүлээн авсан тэмцээнд бид тэдэнд 1 оноогоор маш харамсалтай хожигдол амссан. Бид түвшин ойролцоо учраас тухайн тоглолтод хэн эрч хүчтэй орж ирсэн баг хожил авах боломжтой гэж би харж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 24, 2024 21:42

ИЧМЭЭР ЮМ ХЯТАДУУДАД ҮНДСЭНДЭЭ УНШУУЛЛААШТ ЯМАР Ч БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ АЛГА ТЭР ТОГЛОЛТЫГ ХАРАХАД МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ЕРӨӨСӨӨ ГУДАМЖНЫ САГС ТОГЛОДОГ ЗАРЧМААР ТОГЛОДОГ БӨМБӨГ ЭЗЭМШЭЭЛ БОЛ УЛАЫЙРСАН ҮХЭР ШИГ ЦАГИРАГ РУУ ДАЙРЧИХНА.ЯМАР Ч УР ЧАДВАРГҮЙ ТОГЛОЖ БАЙНА ХЯТАДЫН БАГИЙГ ХАРААЧ АШИГТАЙ ДАМЖУУЛАЛТЫГ ТЭД Л ХИЙЖ БАЙНА МАРГААШ БАС ГУАМЫН БАГТ МААНИА УНШУУЛНАА ЭНЭ БИЛГҮҮН ЧИ ТЭНЭГ ЮМ УУ? УР ЧАДВАР ОЙРОЛЦОО Ч ГЭХ ШИГ ЯМАР Ч ТЭМЦЭЭН УРАЛДААН ЭСРЭГ ТАМИРЧИН БОЛОН БАГАА ДУТУУ ҮНЭЛБЭЛ ХАМГИЙН ТОМ ТЭНЭГЛЭЛ ТЭР.МАРГААШ БАС УНШУУЛНАА ТИЙМ ШИНЖТЭЙ БОЛООД ЯВЧЛАА УР ЧАДВАР ОЙРОЛЦОО ГЭНЭ ШҮҮ ТА НАР ХАРИН ЯМАР Ч УР ЧАДВАР БАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ АЛГА ХУВИЙН ТОГЛОЛТ НОЁРХСОН ШАЛ ТЭНЭГ БАГ БҮРДЭЖ УЛСЫН ХӨРӨНГӨ БҮҮ ҮР БУШУУХАН ИРЭЭД ЗУДНЫ ДАЙЧИЛГААНД ЯВЦГАА

Ккккк
Ккккк
2 сар 25, 2024 09:40

Үнэн шүү. Тоглолтын техникт сур�##�цах нь гол, ялах 1т биш

Зочин
Зочин
2 сар 25, 2024 16:30

Жаахан юм сурч авах, туршлага суух л боломж, хожил ярих бол өнөөдөртөө арай эрдэнэ ээ

Тамирчид
Тамирчид
2 сар 26, 2024 09:10

Билгүүн олигтой тоглож чаддаггүй, сонин баг тул багаараа зохион байгуул�##�ттай тоглож чадахгүй дураараа тоглодог гудамжны хүүхдүүд илүү тоглоно. Грек дасг�##�жуулагч гэж юу байдаг юм бэ, МОНГОЛ дасг�##�жуулагч авч ажиллуул. Д.Санчир яагаад дасг�##�жуулагчтай мууддаг гэхээр аргагүй юм байна, Санчийг тоглуулахгүй яасан юм бэ!!! Билгүүн сайн тоглодоггүй юм байна, ахлагч гээд байгаа юмуу, дандаа энэ баг хожигдоно. Хөдөө явж м�##�чин андууддаа тусла.

Холбоотой мэдээ

Back to top button