УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр МАН-ын бага хурал, АН-ын ҮБХ хуралдана

УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулах зохицуулалттай.

Иймд өнөөдөр /2024.03.23/ МАН-ын Бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал ч мөн болно.

Мөн намууд Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа мөрийн хөтөлбөр хэлэлцэхээс гадна намын дотоод асуудал, сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Аудитын байгууллагын дүгнэлт гарсан даруйд тав хоногийн дотор нам, эвсэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд дахин хүсэлт хүргүүлэх боломжтой. Үүний дараагаар төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авахаас 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд өгөх юм байна. Түүнчлэн Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /2024 оны тавдугаар сарын 26-наас өмнө/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button