Нийгэм мэдээ

Хахир өвлийг давсан нийслэлчүүд хуруу зузаан тоостой хаваржиж байна

Нийслэл даяар хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 01-нээс 19 хүртэл зарласан. Гэтэл үйлчилгээнд явж буй нийтийн тээвэр асар их тоостой явж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Иймд иргэд хамгийн түрүүнд нийтийн тээврээс уриалгаа эхлүүлэхийг хүсч буй.

Он гарснаас хойш шинэ автобуснууд үйлчилгээнд явж эхэлсэн. Өмнө нь нийслэлд 900-1000 орчим автобус явдаг байсан бол одоогоор өдөрт 1100-1200 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болсон байна. Хэдий нийслэлээс автобуснуудаа шинэчилсэн хэдий ч арчилж тордох нь автобус баазуудын үүрэгт ажил.

Зорчигч тээврийн нэгтгэлийн баазаас мэдээлэхдээ, "Автобус үйлчилгээнд гарах өдөр бүр цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг бөгөөд зайлшгүй тохиолдолд зарим баазууд цэвэрлэгээ хийхгүй тохиолдол гардаг. Гэхдээ бид аль болох өдөр болгон ариутгал цэвэрлэгээ хийж чадах чинээгээрээ стандартдаа хүрч ажилладаг. Харин автомашины замын тоос буртаг, шалбааг зэргээс хамаарч л хурдан бохир болоод байгаа нь тэр" гэсэн юм.

Өдгөө нийтийн тээврийн хэрэгслийн олонх нь сүүлд хэзээ цэвэрлэсэн юм бол гэмээр бохир байна.  Иргэд ч нийтийн тээврийн хэрэгсэл бохир байгааг жил бүр шүүмжилсэн хэвээр байна. Тухайлбал, бохир сандал, танхим нь шороо тоос, хир буртагтай, зорчигч бууж, суугаагүй байхад хөдлөх зэрэг асуудал их байгаа аж.

Хэт их тоосжилтонд дунд амьдарч буй бидний хувьд маш олон сөрөг нөлөө үзүүлдэг байна. Жишээлбэл, Амьсгалын цочмог үрэвсэл, тоосны харшил, дунд чихний үрэвсэл, бронхит, уушгины үрэвсэл зэрэг бусад олон халдварт өртөмтгий болдог байна.

Дан ганц автобуснаас гадна гудамж талбай, хашаа, гэрүүд дээр нийтээр нь хар шороо асгачихсан гэмээр хар саарал дүр төрх нийслэлийн аль ч өнцөг буланд байна. Бүхэл бүтэн 1.6 сая хүн амьдарч, амьсгалж байгаа Улаанбаатар хотын хаврын дүр төрх энэ. Машин дээр ч, зам дээр хуруу зузаан шороо тогтож байгаа шиг нийслэлчүүд ч ийм хэмжээний бохирдолтой агаарыг амьсгалж байгаа гэж бодохоор бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хамгийн том зөрчигдөж буйн хэлбэр биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-06 09:16

70, 80-аад онд Азийн цагаан дагина гэж нэрлэдэг байсан УБ хот минь ийм аймаар болчих гэж дээ!

Иргэн
Иргэн
2024-04-06 09:33
Reply to  Зочин

Хүмүүс нь ухамсартай, бусдыг хүндэтгэдэг болсон цагт л хот маань, улс орон минь хөгжих байх даа. Одоо бол даанч дээ гэмээр хүн дэндүү олон болж, яага даа.

Зочин
Зочин
2024-04-06 14:31

600 ширхэг тас хар автобус авах ч гэж дээ, 100, 100 р нь өар өөр өнгөтэй авчихаж болоогүй юм байх даа, чиглэл чиглэлээр нь өнгөөр ялгаад шугаманд явуулчихдаг ухаолаг дарга нар үгүй бололтой.

Зочин
Зочин
2024-04-06 15:40

Ажиллаж ц�##�ин авч байгаа хүмүүс нь ядаж сэтгэл гаргаач!

Maшq
Maшq
2024-04-06 20:30

Энэ автобусны мангардуу жолооч нартаа арга хэмжээ авч бай хурд хэтрүүлнэ эгнээ солихдоо аоаа хардгүй юмуу шууд дараад ороод ирэх юм маш чадваргүй хөдөлгөөний бүр наад захын соёлгүй таихи татсан утсаар ярьсан хир тоос үнэртүүлсэн ийм жолооч наоаа хэзээ соёлжуулах вэ

Холбоотой мэдээ

Back to top button