Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль: Киевийн дэглэм террорист үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна

Украины Запорожье мужид Европын хамгийн том атомын цахилгаан станц байдаг. Ням гарагт /2024.04.07/ тус станцын реакторт дронтой агаарын цохилт өгсөн юм.

Олон улсын атомын энергийн агентлаг энэ халдлагыг реакторын хамгаалалтын системийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эрсдэлтэй байсан гэж шүүмжилсэн. Халдлагыг ОХУ үйлдсэн хэмээн Украинаас мэдэгдэл гаргасан байгаа.

Тодруулбал Батлан хамгаалахын тагнуулын албаны хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов “Түрэмгийлэгч улс дахиад л цөмийн байгууламжийг заналхийлж, энгийн иргэд, Европын байгаль орчныг аюул оруулж байна” гэсэн юм.

Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт /2024.04.08/ мэдэгдэл хийхдээ Украиныг буруутгасан байна. Песков “Энэ бол маш аюултай өдөөн хатгалга. Маш аюултай, хүнд дагавартай үйлдэл. Киевийн дэглэм террорист үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэжээ.

Олон улсын атомын энергийн агентлаг тус станцын зургаан реакторын нэгийг нь дрон оносон гэдгийг баталж, дахиж ийм зүйл хэзээ ч болох ёсгүй гэдгийг анхааруулсан юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button