“Google” компани зардлаа танахын тулд цомхотгол явууллаа

Дэлхийн томоохон технологийн компаниуд ажилчдаа цомхотгох болсон. Тэгвэл “Google”-ийн хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт /2024.04.17/ тус компани тодорхойгүй тооны ажилчид цомхотгох болсныг мэдэгджээ.
Хэвлэлийн төлөөлөгч цомхотголд орсон ажилчид өөр орон тоонд ажиллах хүсэлт гаргаж болно гэдгийг онцолсон юм. Мөн цомхотгосон зарим орон тоо Энэтхэг, Чикаго, Атланта, Дублин зэрэг “Google”-ээс хөрөнгө оруулалт хийж буй төвүүд рүү шилжинэ.
Тус төлөөлөгч нэмж “2023 оны хоёрдугаар хагас мөн 2024 онд манай хэд хэдэн баг илүү үр ашигтай, сайн ажиллаж, зарим давхаргыг арилган, хүний нөөцөө томоохон бүтээгдэхүүнд зарцуулахын тулд өөрчлөлт хийсэн” гэжээ.
Өөрөөр хэлбэл зардлаа танахын тулд цомхотгол явуулсан гэсэн үг. Лхагва гарагт “Business Insider” сайтын мэдээлснээр “Google”-ийн үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хэлтсийн хэд хэдэн багийн ажилтан цомхотголд орсон байна.
Тус компани нэгдүгээр сард инженер, техник хангамж, туслах баг гэх мэт хэлтсээс олон зуун ажилтнаа цомхотгосон юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.