Нийгэм мэдээ

"Цагдаа хүүхэд хүчиндсэн гэх гомдлыг III сард тусгай субьект үйлдсэн хэргийг мөрдөх албанд шилжүүлсэн"

Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагч насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх хэргийг шалгаж эхэлжээ.

Тодруулбал, малчин айлын 15 настай охин аймгийн төвд коллежид сурдаг бөгөөд хамаатных нь хүн болох цагдаагийн албанд нохой сургагч ажилтай ахлагч Т гэгч түүнд хүч хэрэглэсэн. Уг үйлдлийн дараагаар охин эгчдээ хэлж, улмаар гэр бүлийнхэн нь аймгийнхаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хоёр сар болжээ.

Энэ талаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Ганцэцэг хэлэхдээ, "Тус прокурорын газарт иргэнээс "Цагдаагийн газрын нэг ажилтан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй" гэмт хэргийн холбогдолтой гомдол мэдээлэл ирсэн. Бид энэ гомдол мэдээллийг хүлээн авч 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу мөрдөн байцаах албаны тусгай субьект үйлдсэн гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн. Улмаар 2024 оны гуравдугаар сарын 19-ний өдөр гомдол мэдээлэл бүртгэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Хэрэгт одоогоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Харин бидний ойрын эх сурвалжийн мэдээлснээр, хэргийг шалгах явц маш удаан. Охиныг гомдол мэдээллээ буцаахад нөлөөлөх, тохиролцох, мөнгө өгөхийг санаархсан. Тухайн үед охин яаралтай тусламжийн төвд хүргэгдэж очсон. Улмаар шүүх шинжилгээний дүгнэлтээр хүчирхийлүүлсэн гэдэг нь тогтоогдсон зэрэг мэдээллийг өглөө.

Одоогоор хэрэгт холбогдсон Т ажлаа хүлээлгэж өгсөн ч саатуулагдаагүй гадуур байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
2024-05-01 07:50

buh zavaan umiig tsagdaa gargaj bna bolioroo govaltai garaltai tsagdaa naraa

Холбоотой мэдээ

Back to top button