Хүүхдийн паркаас Г.Мөнхбаярын тасалж өгсөн 1.0 га газрыг Б.Наранхүү эзэмшсэн хэвээр байна

“Мон-Уран”-ы Б.Наранхүү газрын наймаагаараа зард гарсан нэгэн.
Аль 2011 оны үеэс л хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан доторх 1.0 га газраа тэлж 2.0 га болгох тухай хэл ам дэгдээж хэвлэлийн бай болж байв. Тухайн газартаа Монголд хамгийн анхны 68 давхар барилгыг Японы Никкэн Сэккэй группээр бариулахаар гар бариад даруй арван жил өнгөрчээ.
Харин тавхан жилийн өмнө тэрбээр, “Паркийг газраа бүгд өгвөл би ч өгнө. “Голомт”-ын Д.Баясгаланд бол өгөхгүй. Д.Баясгалан паркийн газрыг зүгээр авчихсан. Хүмүүс л мэддэггүй болохоос биш” хэмээн ярьж байсан удаатай.
Тэгвэл хүүхдийн парк дахь эл газраа өдгөө ч эзэмшиж, оршин тогтносоор буй тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд дахин шүүмжлэл дагуулав.

Хүүхдийн парк 31 га газартай бөгөөд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК эзэмшдэг аж. Харин “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 26 хувь нь Хотын захиргааны, 74 хувь нь “Голомт”-ын Д.Баясгалангийн мэдэлд байдаг. 2007 онд Ц.Батбаяр Хотын дарга байхдаа Хүүхдийн паркийн зүүн хойд булангаас 3.3 га газрыг тасалж “М Си Эс” ХХК-д олгосноор “Шангилла” зочид буудал баригдсан байна. Харин баруун талаас нь 1.0 га газрыг Г.Мөнхбаяр тасалж аваад Б.Наранхүүд өгсөн түүхтэй юм байна.
М.Энхболдыг Хотын дарга байх үед тухайн газраа хашаалж, дүнзэн байшин барьчихсан гэдэг.
Б.Наранхүүгийн хөрөнгөжсөн ганц бизнес нь газрын наймаа гэхэд хилсдэхгүй. Б.Наранхүү, М.Энхболд нарыг газрын наймаа нэвт холбодог. Хамгийн сүүлд осол болж дэлбэрэлт үүссэн ойр орчмын газруудыг М.Энхболд болон түүний хүмүүс Б.Наранхүүд өгчихсөн, тэр нь цаашаа дамлан борлуулсан гэдэг нь ил болж байлаа.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene hunii avsan gazriig huraaj avaachee zugeer avaal Zaraad amidardag naasan ene ardchlal yumuu medeej avilaga ogson avsan baij Taaraa. Iim shudraga bus baij boldiimuu.
Энэ газраа хүүхдийн төлөө өгөөч ээ шун�##�аа хазаарла! Газраа нэн даруй аг,
Huuhdiin parkiin hoid haalagnaas S.Erdene shunaliin hulgaichiin Shonhor tauriig nuraaj z##luulaachee
Хүүхдийн паркийн газрыг эрлийз хурлийзуудын бүлэглэлийн толгойлогч Мие л өөрийн суганы үс Мөнхбаяраар дамжуулан эрлийз Наранхүү л�##�артаа өгөө биз! Энэ п�####�куудаас одоо эргүүлж ав!
Юун мөнхбаярын та�####�ж өгсөн газраас чинь өмнө энхболд зөндөө газрыг энэ нөхөрт өгч заруулсан их чиг ашиг олж хагартлаа баяжсан нүнжиггүй харамч б�##�ай хүүршдээ монгол газраа аваачээ
Төр төмөр нүүрээрээ энэнээс газрыг нь хурааж аваач худлаа синсаачлаад байхаар идэж ууж баяжиж боллоодоо
Ёстой бизнес гэж юуч хиигээгүй газраар л баяжсан бирд шүүдээ