30 жил шүүр хийж буй Ж.Чулуунпүрэв: Орлогоосоо тасралтгүй татвар төлж ирлээ

Дархан-Уул аймгийн иргэн Ж.Чулуунпүрэв 30 гаруй жил шүүр хийж, орлогоосоо улсдаа татвар өгч иржээ. "Хангай дэлхийн буянаар солих шинэ хувцастай, унах унаатай байна" гэж ярих тэрбээр 80 нас хүртлээ шүүрээ хийж, хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулах мөрөөдлөө биелүүлж яваа нь энэ юм. Тэрбээр одоогийн байдлаар гэрийн шүүр, гурван төрлийн мяндсан шүүр, шалны мод зэргийг хийдэг аж.
Түүний хувьд, “Хот тохижуулахад трактор барьсаар байгаад 1992 онд тэтгэвэртээ гарсан. Үүнээс хойш 30 гаруй жилийн турш дөрвөн янзын шүүр хийж өнгөрүүлсэн байна. Тэтгэвэрт гарснаас хойш бие махбод минь эрүүл саруул байсан тул зүгээр сууж чадахгүй шүүр хийе гэж бодоод зориглож ороод өдийг хүрчээ. Би бол одоо Дархан-Уул аймгийн хамгийн анхны шүүр хийдэг өвгөн юм уу даа.
Дархан, Улаанбаатар, Эрдэнэт, Хөтлийн цементийн үйлдвэр зэрэг том том албан байгууллагуудад гэрээгээр өгдөг. Хангай дэлхийн буянаар солих шинэ хувцастай, унах унаатай байна гэж ярих тэрээр 80 нас хүртлээ шүүрээ хийж, хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулах мөрөөдлөө биелүүлж явна. Энэ чинь хувь хүний хувьд маш том хөдөлмөр шүү дээ” хэмээн ярьж байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүр хийх гэж байг�##�ийн дэрсийг сүйтгэхээ болих хэрэгтэй. Дэрс бол хөрсийг хамга�##�даг, олон жилээр өсөж ургадаг олон наст ургам�##� юм.
Дэрсийг ухаж аваад шүүр хийж бгаа биш, хатсан дэрсийг хүн м�##� ялгаагүй ашиглах нь зөв хө.