УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Хорооны Засаг дарга О.Түвшинд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2024 оны тавдугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Тодруулбал,
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94,
- Өмчлөх эрхийн эсрэг 61,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13,
- Хүний амьд явах эрхийн эсрэг 8,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Авлига, албан тушаалын тус бүр 3,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2,
- Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэгт:
БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшингийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэг багтжээ.
Тэрбээр, хэсгийн ахлагчаар Г.Ч-г ажилд томилон цалин олгож, өөртөө авч зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цүнх баригч л байна. Ирээдүйд том хулгайч болох нөхөр байна. Няц дарах хэрэгтэй