УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Цемент шохой" ХХК: Дэлбэрэлт болоогүй, маргаашаас хэвийн ажиллана

Цахим орчинд Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн нэг хэсэгт дэлбэрэлт болж, үйлдвэрийн осол гарсан гэх мэдээлэл бүхий дүрс бичлэг цацагдаад байна.

Үүнтэй холбоотойгоор бид тус үйлдвэртэй холбогдож тодруулахад, "Манай үйлдвэрт ямар нэгэн дэлбэрэлт болоогүй. Гал түймэр ч гарсан зүйл байхгүй. Тодорхой хугацаагаар төлөвлөгөөт засварын ажлууд хийгддэг. 1984 оны үйлдвэр учир сар тутам төлөвлөгөөт засвар хийгддэг гэж ойлгож болно. Энэ засварын ажил хийгдэж байгаа. Маргаашаас үйлдвэр хэвийн ажиллаж эхэлнэ. Одоо албан ёсны мэдэгдэл гаргана" гэх хариултыг өглөө.

Ташрамд, Засгийн газраас "Цемент шохой" компани 2022 онд төрийн өмчит статустай байсныг 2023 оны аравдугаар сард Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани /ХХК/ болгон өөрчилсөн билээ. Хөтөлийн цемент, шохойн комбинатыг ББМҮЯ-ны сайдын 1983 оны 127 дугаар тоот тушаалаар цементийн үйлдвэр, шохойн үйлдвэр, уулын олборлох үйлдвэр, засвар механикийн контор, дулааны станц гэсэн бүтэцтэй анх байгуулж байсан түүхтэй.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 15, 2024 14:28

Ккк өнөө эбигийн суга элийрэгч уянга л баярласан хэрээ бахирна гэгчээр дэлбэрчихлээ гээд орилоод байсан. Ёстой манай Эрдэнэбилэгт байсан юмыг төр аваад ингэчихлээ ч гэх шиг хуцаад. Угаасаа төрийн юмыг луйвраар гусчихаад

Zochin
Zochin
5 сар 15, 2024 17:07
Reply to  Зочин

Tsalintai 50k aaraaa amidar geed bailuu Engineer uuruu l hiisen bhaaa

Зочин зочин
Зочин зочин
5 сар 16, 2024 16:35

Энэ тэгээд засвар уу

Холбоотой мэдээ

Back to top button