УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын тавьсан илтгэлийг “Никкей” онцолжээ

Япон Улсын Токио хотноо “Азийн ирээдүй” 29 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт болж байна. 

Азийн улс орнуудын хөгжил, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг уг форумд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, ардчиллын хөгжлийн үйл явц, Ази, Номхон далайн бүс нутгийн түвшинд явуулж буй гадаад бодлого болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад манай улсын оруулах хувь нэмрийн талаар илтгэл тавьсан байна. 

Түүний тавьсан илтгэлийг Японы “Никкей”хэвлэлийн газраас тус форумын онцлох илтгэлийн нэгээр тодруулжээ. Тухайлбал, Монгол Улс олон сорилттой тулгарч байна. 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжснээс хойш авлигыг бууруулах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр томоохон бодлого, эрх зүйн шинэчлэлийг хийж, өнгөрсөн онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруусныг дурджээ.

Мөн хууль тогтоох байгууллагаас засаглалын хянал-тэнцлийг хангах замаар авлигыг бууруулах, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэхээр цахим системийг нэвтрүүлэх арга хэмжээ авч эхэлснийг “Никкей” хэвлэлийн нийтлэлд онцолжээ. 

Гадаад бодлогын хувьд Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогыг баримталж, хөрш зэргэлдээ орших хоёр том гүрэн болох Орос, Хятад улстай ойр дотно харилцаа тогтоохыг зорьж байна. Энэхүү стратеги нь эдийн засгийн түншүүдээ төрөлжүүлж, бие даах чадвартай болоход нь туслана гэж Монгол Улс найдаж байна хэмээн бичжээ. 

“Азийн ирээдүй” форумыг Японы “Никкей” хэвлэлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 29 дэх удаагийн энэхүү хуралдаанд Япон, Индонез, Вьетнам, Лаос, Малайз, Тайланд, Сингапур, Филиппин зэрэг улсаас дээд, өндөр түвшний төлөөлөгчид, бүс нутгийн эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөлөл оролцсон байна. 

Монгол Улсыг төлөөлөн парламентын тэргүүн энэхүү форумд оролцсоноор манай улс Азийн улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, тус бүс нутагт чиглэсэн бодлого, үйл ажиллагааг ойлгуулан таниулахад чухал ач холбогдолтой юм. 

https://asia.nikkei.com/Spotlight/The-Future-of-Asia/The-Future-of-Asia-2024/Top-Mongolian-politician-stresses-commitment-to-eliminating-corruption
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button