Нийгэм мэдээ

Аялал жуулчлалын салбарын үнэлгээгээр Монгол дэлхийд 85-д жагслаа

Дэлхийн эдийн засгийн форумаас “Аялал, жуулчлалын хөгжлийн индекс 2024” тайланг өнгөрөгч мягмар гарагт танилцууллаа.

Нийт 119 улс судалгаанд хамрагдсанаас АНУ, Испани, Япон, Франц, Австрали, Герман, Англи, Хятад, Итали, Швейцар аялахад хамгийн тохиромжтой орноор тодорчээ. Тухайлбал, Япон улс соёл, байгаль, зам тээврийн дэд бүтцээрээ өндөр оноо авч Ази, Номхон далайн бүсийг тэргүүлсэн байна. Харин манай улс 85 дугаар байрт жагслаа.

Ингэхдээ нийт таван багцийн 17 шалгуур үзүүлэлтээс хамгийн өндөр оноо авсан нь эрүүл мэнд, эрүүл ахуй (5.7), үнийн өрсөлдөх чадвар (5.47), аюулгүй байдал (5.25) байна.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хамгийн өндөр оноо авсан үзүүлэлт нь 5.70 оноотойгоор эрүүл ахуй, ариун цэвэр үзүүлэлт байсан бол хамгийн бага үнэлгээг 1.31 оноо авсан "Non-Leisure Resource" буюу амралт зугаалгын бус зорилготой аялал жуулчлалын нөөц үзүүлэлт болсон байна.

Жагсаалтын эхний 10 байранд

  1. АНУ
  2. Испани
  3. Япон
  4. Франц
  5. Австрали
  6. Герман
  7. Их Британи
  8. Хятад
  9. Итали
  10. Швейцар улсууд жагсжээ

Хамгийн сүүлийн 10 байранд Зимбабве, Хондурас, Нигери, Бенин, Кот Дивуар, Малави, Ангол, Камерун, Сьерра Леон, Мали улсууд жагссан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button