Нийгэм мэдээ

МУГТ Б.Гангаамаа уулын авиралтын талаар цуврал зөвлөгөө эхлүүллээ

Хэдхэн хоногийн Эверестийн оргилыг зорьсон Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар харамсалтайгаар амиа алдсан. Уг үйл Монголын уулчид төдийгүй ард иргэдийн хувьд ихээхэн хүнд туссан.

Бид өмнө уулчдыг хэдий хугацаанд хэр их хүч хөдөлмөр зарцуулж уулын оргилд гардаг эсэхийг тэр бүр сонирхдоггүй байсан. Харин одоо бол тэдний түүх, ууланд гарахад юуг анхаарах ёстойг мэдэх хүсэлтэй иргэд олон болсон гэхэд хилсдэхгүй.

Иймд иргэдийн мэдлэгт зориулан Монгол улсын Гавьяат тамирчин, Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Гангаамаа өндөр ууланд авирагчдад зориулж 17 бүлэг бүхий зөвлөгөө бэлтгэснийхээ эхний хэсгийг Фейсбүүк дэх Gangaamaa Badamgarav хуудсандаа өчигдөр /2024.05.23/ нийтэлжээ.

Иргэдийн уулын авиралтын боловсролд нэмэр болох зорилготой уг зөвлөгөөг бид энэ салбарыг сонирхогчдод онц тустай юм хэмээн үзэж, зохиогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр нийтэлсэн байна.

1.Авиралтын улирал / Best season or climbing season /

2.Өндөр уулын цаг агаар / Mountain forecast /

3.Өвлийн авиралт / Winter climbing /

4.Хималай хэлбэрийн авиралт / Himalaya style /

5.Альп хэлбэрийн авиралт / Alpine style /

6. Ганцаарчилсан авиралт / Solo climbing /

7. Хөтөчтэй болон Хөтөчгүй авиралт / Climbing without Guide and Sherpa /

8. Хүчилтөрөгчгүй авиралт / Climbing without oxygen supplement

9. Хүчилтөрөгчтэй авиралт / With Oxygen supplement /

10. Орон нутгийн хөтөч болох Шерпагийн дэмжлэг / With support Sherpa /

11. Өндрийн болон намын ачаа үүрэгч / Low porter and High altitude porter /

12. Хамгаалалтын олс / Fixed ropes /

13. Эхлэх цаг эргэх цаг / Alpine start and Turn around /

14. Өндөр авалт, өндөрт дасах / Acclimatization /

15. Нам өндөр, Өндөр, Хэт өндөр /Low High, High, Ultra High/

16. Уулын дүрэм / Mountain rules /

17. Бөмбөгийг яах гэж өшиглөдөг вэ Торонд оруулах гэж. ! Why does one kick the football ? To score the goal.

1. Авиралтын улирал / Best season or climbing season /

Өндөр уулын авиралтанд чухал нэг зүйл бол авиралтын сайн улиралыг сонгох юм. Сайн гэдэг нь мэдээж хүйтэн дулааны тогтвортой таатай нөхцөл байдал, зам харилцаа зэргээс гадна цас мөсний бат бэх найдвартай тогтоц, бүтэц бүрэлдэн тогтож аюулгүй байдлын зэрэг дээшилсэн тэр улирал хамгийн гол үзүүлэлт юм.

Хималайн ууланд авиралтын хаврын, намрын гэсэн нийтлэг хоёр улирал байдаг ба өвлийн улирлын авиралт бол онцгой тохиолдол.Эверестийн улирал нь мөн хавар намрын гэж байдаг ба намрын улиралд авиралт бараг хийдэггүй бөгөөд амжилт олох боломж ховор. Гэхдээ огт хийж болохгүй гэсэн үг бол биш.Тиймээс сайн улирал нь хаврын 4- 5 сар юм. Улирал 6 сарын 1 гээд хаагддаг. Учир нь муссон салхи борооны улирал нь эхэлж, мөсөн голууд нь хайлж нурж эхэлдэг.Намрын улиралд цас мөс нь бэхжээгүйгээс гадна, уул руу дээшлэх тутам, цагийн байдал цаашилж байгаа учир хүйтэнийг давхад бэрх болно.

2. Өндөр уулын цаг агаар / Mountain forecast /

Ууланд авирахад тухайн уулын цаг агаар номер нэг асуудал. Цаг агаарын мэдээлэлийг өгдөг сайтууд хэд хэд байдаг бөгөөд тэд хоорондоо тун ижил дөхүү хэлдэг.

Ууланд авирахад цаг агаарын мэдээг 7, 10 хоногоор авч ерөнхий тоймоо гаргахаас гадна 5 хоногоор нарийвчилсаар сүүлийн 3 хоногийг үлдээж түүнийгээ гурав гурван цагаар нарийвчилж тооцсоноор онож буудах ба сая итгэлтэй болно.

Уулын авиралтанд цас, хүйтэн хоёроос илүүтэй нөлөөлөх зүйл бол салхи байдаг. Дараа нь цас, хамгийн сүүлд хүйтэн орно. Гэхдээ л өндөр уулын цас бороо нь тогтвортой байсан ч салхины хурд чиглэл үргэлж өөрчлөгддөг. Өндрийн салхи 20 км/цагаас доош боломжийн гэх ба 40 км/цагаас дээшлээд байвал таагүй болж эхлэнэ. 60 км/ цаг хүрвэл боломжгүй. Гэхдээ эдгээр салхины үед хэр өндөрт, хаана байхаас шалтгаалж таны ажиллах боломж хэмжигдэнэ.Уулын цаг агаар завсаргүй нүдээд байдаг ч юм биш. Цонх гарна гэж байдаг. Тэр цонхыг л хүлээх тэвчээртэй байх хэрэгтэй.Хималайн тэр дундаа Эверестийн авиралтыг орой эхэлж шөнө авираад өглөөгүүр оргилд гарахаар төлөвлөдөг. Учир нь өндөр уул шөнө дундаас хойш тогтворжсоор үүрээр буюу өглөөгүүр хамгийн тогтуун байж байгаад нар хөөрсөний дараа үүл гарсаар үд дундаас хойш салхи гарч аашаа хувирган муудаж эхэлдэг.

Тиймээс хамгийн тогтуун үед оргилд гараад муудахаас өмнө кемп дээрээ буух нь аюулгүй байдлын супер төлөвлөгөө юм. Тиймээс эхлэх цаг эргэх цаг гэдгийг мөрддөг болно.

3. Өвлийн авиралт / Winter climbing /

8000 м өндөртэй ууланд өвлийн авиралт хийдэг ч цөөхөн тохиолдолд , мэргэшсэн бүрэлдэхүүнтэй, өндөр бэлтгэл, хувцас хэрэглэлтэйгээр хийдэг. Ууландаа хүрч очих нь том асуудал байдаг. Ер нь өвөл ч бай зун ч бай том уулын том экспедици уулын хормойд хүрч очиход маш олон хүний хүч хөдөлмөр ордог. Тэрнээс уулчид өөрсдөө ачаагаа үүрээд гүйгээд оччихдог юм байхгүй.

Эверестийн өвлийн авиралтын оролдлого хамгийн сүүлд 2020 онд санагдаж байна Норбу шерпа тэргүүтэй Шерпа нарын баг хийж байсан. Гэхдээ оргилд гарч чадаагүй. Энэ тусдаа асуудал тул ингээд орхиё.

4. Хималай болон Альп хэлбэрийн авиралт / Himalaya style and Alpine style /

Уулын авиралтанд ерөнхийдөө Хималай ба Альп хэлбэрийн авиралт гэсэн нэршил яваад байдаг.Товчхондоо бол энэ хоёр нь олс ашиглаж авирч байгаа хэлбэрээрээ тодорхойлогдоно.

Хималай хэлбэрийн авиралт: Урьдчилж бэхэлсэн хамгаалалтын олсонд зориулалтын олс болон багаж ашиглаж өөрийгөө холбож хамгаалаад авирах. Энэ хэлбэрийн авиралтанд үзэгдэх орчны нөлөөлөл бага бас шөнө авирч болдог. Олсноосоо л гарахгүй зөв шилжээд явах юм бол унах, төөрөх, салхинд шидэгдэж хийсэх мэт бэрхшээлүүд гарах нь маш бага. Мэдээж та өөрөө маш чадалтай, чадвартай, хяналттай байх юм бол шүү дээ. Хэт өндөрт энэ хэлбэрийн авиралтууд болдог. Хэт өндөр бол хүний ажиллах чадварыг нам унагана. Байгалийн ямар нэг давагдашгүй хүчин зүйл болоход аврагдах боломж бараг л байхгүй.

Альп хэлбэрийн авиралт: Багаараа дундын олсонд холбогдоод /2,2:1 3:1 / ахлагч, хөтөчтэй эсвэл хосолж өөрсдөө өөрсдийгөө хамгаалж авирахыг хэлнэ. Энэ авиралтанд үзэгдэх орчин, салхи, хүйтэн бүгд хамааралтай. Мөсөн гол, эгц хад, цас мөсөн налуу дээр аюулгүй байдлыг дээд зэргээр хангах гадас, шрупп, анкер зэргийг өөрсдөө тавих асуудал яригдана.Авиралтын ур чадвар, чадамж нэн чухал. Энэ авиралтууд ихэнхдээ нам өндөрт хийгддэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2024-05-24 11:11

Неп�##�ын үхлийн уул руу хүмүүсийг хөөрөгдөж явуулдгаа боль, өөрөө ч больж үз.

Зочин
Зочин
2024-05-24 12:51

ЭНЭ УУЛЧИН ЭМЭГТЭЙ БОЛ МОНГОЛЫН БАЙТУГАЙ ДЭЛХИЙН БАХАРХАЛ ОЛОН УЛСЫН УУЛЧИД МЭДДЭГ БАС ХҮНДЭЛДЭГ ЮМ БИЛЭЭ МОНГОЛЫН ГАНГААМАА ГЭХЭЭР ОЛОН УЛСЫН УУЛЧДЫН ХОЛБОО ШУУД Л ХАШГИРААД БОСООД ИРДЭГ ЮМ БИЛЭЭ ЯАВАА ЧИ ГЭХЭЭР ЭНЭ УУЛЧИН БИДНИЙ ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ МАШ АРВИН БАЯЛАГ ТУРШЛАГАТАЙ ХҮНДЭТ УУЛЧИН ГЭЭД БАЙХ ЮМ БИЛЭЭ. ДААН Ч ТООХГҮЙ ДЭЭГҮҮР СЭВЭЭД БАЙХ ЮМ ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ Ч ГЭСЭН ТЭР ҮЕД ЭНЭ МУНДАГ ЭМЭГТЭЙГ ЗӨВЛӨХ БАГШААР АВААД ЯВСАН БОЛ ГЭЖ БОДДОГ ЭНЭ ДООР СЭТГЭДЭЛ ҮЛДЭЭСЭН ТЭНЭГЭЭ ЧИ БОГД УУЛАНД Ч БОЛОВ ГАРЧ ҮЗСЭН ҮҮ? ЗҮГЭЭР Л ДУУГҮЙ БАЙ МАЛАА ХӨӨРӨГДЛӨӨ ГЭНЭ ШҮҮ ДУУГҮЙ Л АРХИА ГУДАР ХА Х А ХИХХХ

Ард
Ард
2024-05-24 13:27

Чи Гангаамаатайгаа цуг Богд уулан дээр гарч архиа гударч бай м�##�аа.

Зочин
Зочин
2024-05-24 15:20

Ууланд авирна гэдэг нь гэр бүл ойр дотны хүмүүсээ огт тоодоггүй хүний тэнэг хобби

ИРГЭН
ИРГЭН
2024-05-24 15:36

УУЛЫН СПОРТЫН МУНДАГ ТАМИРЧИН ЭМЭГТЭЙ ГАНГААМААД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ӨГМӨӨР САНАГДДАГ ЭНЭ ХҮН БОЛ МАШ ОЛОН ДЭЛХИЙН ӨНДӨР ӨНДӨР УУЛАНД ГАРСАН БААТАРЛАГ ЭМЭГТЭЙ ШҮҮ ДЭ.

Холбоотой мэдээ

Back to top button