Энтертайнмент

Солонгосын алдарт "Mamamoo" хамтлагийн ахлагч Solar өнгөрсөн сард ирээд, буцжээ

БНСУ-ын алдарт “Маmamoo” хамтлагийн ахлагч Solar энэ сарын 30-нд "COLOURS" нэртэй шинэ цомгоо гаргасан. Тус цомогт багтсан "But I" дууны клипний зураг авалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголд хийгээд, буцжээ.

Монголд хийсэн "But I" клипний богино хэмжээний трейлэр дөрөвдүгээр сарын 20-нд юүтүбд цацагдсан. Уг дуунд монгол орны байгаль, элсэн тасархай, хүлэг морьдыг харуулж өгсөн үзэгч сонсогчдын хүлээлтийг маш ихээр төрүүлээд байсан билээ.

Mamamoo хамтлагийн ахлагч Ким Ён Сун буюу Solar нь 1991 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн. Solar 2014 оны 06 дугаар сарын 18-нд Moonbyul, Wheein, Hwasa нарын хамт Mamamoo хамтлагийн гишүүн, гоцлол дуучнаар дебютээ хийсэн. Тэрбээр анхны соло уран бүтээлээ "Spit It Out" нэртэйгээр 2020 онд гаргаж байжээ.

@official_mamamoo 25초로 보는 몽골 MV 촬영기 ????‍♀️ #솔라 #Solar #COLOURS #But_I #벗_아이 #But_I_Challenge #벗아이챌린지 ♬ But I - Solar
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button