Нийгэм мэдээ

"Ирэх саруудад аянга цахилгаантай аадар бороо, нөөлөг салхины эрсдэл маш өндөр"

Ирэх долоо хоногт төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгаар хур бороо ихтэй байхыг ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал мэдээллээ.

Тэрбээр, "Өнөөдөр халж байгаа учраас бороо аянга цахилгаантай, аадар байх магадлал өндөр байгааг тэрбээр нэмж хэллээ.

Сүүлийн жилүүдэд гэнэт дулаарч, гэнэт хүйтрэх үзэгдэл их давтагдаж байгаа. Цаашид ч үргэлжилнэ. Гэнэт дулаарах нь аянга цахилгаантай, аадар бороо орох магадлалыг нэмэгдүүлдэг. Ирэх зургаа, долоодугаар сард аянга цахилгаантай аадар бороо, нөөлөг салхины эрсдэл маш өндөр байна.

Зургаадугаар сарын урьдчилсан төлвөөр Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хойд тал, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар олон жилийн дундажаас ахиу хур тунадастай байна. Температурын хувьд олон жилийн дундажийн орчимд байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button