Статистик: АИ 92 бензиний үнэ хоёр жилийн хугацаанд өөрчлөлтгүй байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.7 хувь, өмнөх оны эцсээс 4.0 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард 11.3 хувь гарсан бол 2024 оны 5 дугаар сард 5.7 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.6 нэгж хувиар буурсан байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.0 нэгж хувиар (35.2%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувиар (55.1%) тус тус нөлөөлсөн байна.
Энэ оны тавдугаар сард нэг литр АИ-92 бензин дунджаар 2390 төгрөгөөр борлуулагдав. Энэ нь 2022 оны 5 дугаар сараас хойш өөрчлөгдөөгүй дүн байна.
Мөн нэгдүгээр зэргийн нэг кг гурил дунджаар 2454 төгрөгөөр борлуулагдсан байна. Энэ нь 2022 оны 5 дугаар сараас 76.5 хувиар, 2023 оны тавдугаар сараас 9.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН ын �######� долоогч сайт
Манай т�##� сайндаа нэмэхгүй байгаа бус оросууд нэмэхгүй байгаад учир нь бий шүү дээ.
БИТГИЙ МУУ ЁРЛООД БАЙГААЧ ДЭЭ СОНГУУЛИЙН ДАРАА ХУГА НЭМНЭЭ ХАРЖ БАЙГААРАЙ ЛУЙВАРЧИД САНАЛАА АВЧИХААД ЭРГЭЭД ИРГЭДДЭЭ САЛААВЧ ӨГДӨГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ СОНГУУЛИЙН ДАРАА МОНГОЛЫН ЖИРИЙН ИРГЭД ӨЛСӨХ ЦААШАА БОЛНО ШҮҮ ЭНЭ БОЛ БАТАЛГААТАЙ