Г.Ууганбаатар: Мориноос унаж 4, усанд живж 11 хүүхэд амиа алдсан

Үндэсний их баяр наадам дөхөж буйтай холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Гомдол, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:
Хурдан морины уралдаан нь үндэсний өв соёл боловч унаач хүүхдийн амь насыг хамгаалах шаардлагатай. Энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан. Мөн ахуйн чанартай буюу бусад тохиолдлын улмаас мориноос унаж амь насаа алдсан гурван тохиолдол бүртгэгдсэн.
2024 оны эхний улиралд зам тээврийн ослын улмаас 26, хурдан морь унаж байхдаа 4, мөн 11 хүүхэд гол, усанд живж амь насаа алдлаа. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарах шаардлагатай байна гэв.
ХЭҮК-оос энэ сарын 10-13-ны өдрүүдэд болох наадмын хурдан морины уралдаанд болон дөрвөн аймагт зохиогдох бүсийн хурдан морины уралдааны үеэр хяналт тавьж ажиллахаар төлөвлөж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УУГ НЬ ҮХЭРНҮҮДЭЭ ЭНЭ МОРЬ УРАЛДУУЛАХ МААНЬ ЭЦЭГ ӨВГӨДӨӨС УЛАМЖИЛЖ ИРСЭН САЙХАН СПОРТ ЮМ.ДААН Ч СҮҮЛ РҮҮГЭЭ БИЗНЕС ТАЛ РУУГАА ОРООД ЗЭРЛЭГ АДГУУС ХҮҮХЭД ХОЁРООР МӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧУУД ТОГЛООД ЭХЭЛЛЭЭ.ЕРӨӨСӨӨ УНААЧ ХҮҮХЭДГҮЙ БӨӨНӨӨР НЬ АРААС НЬ ЭЛДЧИХВЭЛ ЗҮГЭЭР БИШ ҮҮ? ХА ХА ХА ЁНДООТОЙ АДУУ НЬ ТҮРҮҮЛНЭ БИЗ
Энэ ХЭҮК гээч газар мориноос унаж эндсэн хүүхдийг тоолохоос өөр хийж чадах ажил гэж байна уу
Хурдан морь унах нь маш эрсдэлтэй ажил шүү.ер нь энэ уяач нэртэй нөхдүүдийн өөрсдийнх нь хүүхэд эсвэл ач зээ нь морийг нь унаж ур�##�дах хуультай болох хэрэгтэй.тэгвэл �##�ь �##�индаа амар.одоо харж бхад ер нь амьдр�##�ын боломж муутай айлын хүүхдийг аав ээжид нь хэдэн юм өгөөд аваад явдаг болтой юм билээ.