Top StoriesСурвалжилга

Б.Буманцэцэг: Муур анхны эзнээ огт марталгүй хайрладаг

Дэлхийн улсууд болон томоохон хотуудад байрладаг өвөрмөц кафенуудын нэг бол "Animal cafe" буюу янз бүрийн амьтдын кафе. Уг газар зарим томоохон хотуудад олноороо төвлөрөх нь бий. Учир нь хүн амын нягтаршил ихтэй хотуудад стресс нэмэгдэж байдаг тул хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч стрессийг зөвөөр гадагшлуулах, мөн хүнд амьтан хайрлах сэтгэлийг төлөвшүүлж нийгмээ эрүүл байлгах зорилго бүхий муурын кафег ийнхүү нээх болсон гэдэг. Манай улсад ч мөн стрессээ тайлах боломжтой цөөхөн амьтдын кафе бий. Үүний нэг нь "Cotton Cat Cafe" юм.

“Cotton cat cafe”-гийн үүсгэн байгуулагчид 16 жил нөхөрлөсөн бөгөөд амьтанд туйлын хайртай найзууд аж. Тэд дэлхийн олон хотын амьтантай кофе шопоор зочилж үзэхдээ муур хүний стрессийг хамгийн сайн тайлдгийг ойлгоод энэхүү кафегаа нээхээр шийджээ. Залуу хүмүүсийн хувьд нийгэмдээ цаг үеэ олсон уг кафег нээгээд хэдийн жил гаруйн хугацаа өнгөрч байгаа аж. Энэ хугацаанд баяртай, гунигтай, жаргалтай, зовлонтой зүйлүүд олон тохиолдсон ч тэдний алс ирээдүйн зорилго нь далай мэт уужим хязгааргүй том учраас шантралгүй унаж босож өдийг хүрчээ. Хүмүүс энэ хоёр найзыг гаднаас нь хараад баян цатгалан, мөнгө олохын тулд амьтдыг ашигладаг гэж хардаг ч яг үнэндээ энэ газар ирсэн хүн болгон тэдний хичээл зүтгэл, олон жилийн хөдөлмөр, хамгийн сайхан хайрыг олж харах юм.

Оройн 16.00 цаг

Биднийг кафены үүдэнд очиход л тус газрын эзэн "Та гутлаа тайлаарай. Үүний дараагаар гадуур хувцсаа тайлаад шүүгээнд хийгээрэй. Хамгийн сүүлд нь гараа угаагаад ороод ирээрэй" хэмээн эелдгээр бүх үйлдлүүдийг заан цааш явлаа. Муур, нохойн кафе гэхэд ямар ч эвгүй үнэр байхгүй ариун цэврийг дээд зэрэг сахидаг газар гэдэг нь илт байв.

Ингээд дотогшоо ороход нэг өрөөнд 30 муур нөгөө өрөөнд нь зургаан нохой тайван гэгч нь хэвтэх нь хэвтэж, тоглох нь тоглож амар амгалангийн газар очсон нь мэт мэдрэмжийг бараг л анх удаа авах нь тэр. Уг кафег үүсгэн байгуулагч Б.Бумцэцэг "Манай кафе 2022 оны 12 дугаар сарын 10-нд үйл ажиллагаагаа эхэлсэн. Ковидын үеэс л 30 хоногтой муураас эхлээд гурван сартай  багаас нь цуглуулж, нэгэн гэр бүл болгон өсгөж, кафегаа нээсэн. Муурын кафе нээх нь миний мөрөөдөл байсан. Яагаад гэвэл би муур, нохой гээд үстэй бүх юмнаас харшилдаг. Харшилтай болохоор амьтан тэжээж чадахгүй. Амьтангүй байж бас чадахгүй. Амьтанд маш их хайртай над шиг хүмүүс харшлын эмээ ууж ирээд, өөрийнхөө хайртай амьтдыг хараад, хажууд нь суугаад, дуртай кофегоо уугаад жаргалтай байгаасай гэж нээсэн. Дэлхийн олон орны кафегаар явж судалж, олон улсын чанар стандартад нийцүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. элхийн олон хотын амьтантай кофе шопоор зочилж үзэхдээ муур хүний стрессийг хамгийн сайн тайлдгийг ойлгоод энэхүү кафегаа нээхээр шийдсэн. Кафегаа муурын талаарх зарим мухар сүсэг, буруу ойлголт өөрчлөгдөөсэй гэж хүсэж нээсэн ч зарим хүмүүс "муур ашиглаж мөнгө олох санаатай" гэж ойлгодог нь харамсалтай" хэмээж байлаа. Ингээд энд байх мууруудыг төрсөн цагаас нь асран хамгаалж, ээжийн үүргийг гүйцэтгэн хүмүүжүүлж буй Б.Буманцэцгийн яриаг хүргэж байна.

-Муур, нохойн кафе нээх болсон шалтгаан бол харшил-

-Танай орчин үнэхээр цэвэрхэн бас их өвөрмөц юм. Монголд байдаггүй муурууд харагдаж байна?

-Би дэлхийн олон хотын амьтантай кофе шопоор зочилж үзэхдээ муур хүний стрессийг хамгийн сайн тайлдгийг ойлгоод энэхүү кафегаа нээхээр шийдсэн. Ихэнх муур маань Оросоос 30-90 хоногтой балчир байхдаа ирж байлаа. Анх надад ирсэн цагаас нь л амьтдаа эвтэй найртай ах дүүс болгон хүмүүжүүлэхийг хичээсэн. Одоогоор манайд Bengal, Turkish Angora, Rogdoll, British short hair black, British golden black, Mainecoo зэрэг 30 муур байгаа. Үүнээс гадна Spaniel, Poddle, French bulldog үүлдрийн зургаан нохой аж төрөн амьдарч байна.

Мөн дээрээс нь би өндөр хэмжээний удмын харшилтай. Багадаа бүх амьтдаас л харшилдаг байлаа. Одоо ч ялгаагүй. Тийм болохоор багаасаа л гэртээ амьтан тэжээх боломжгүй ч амьтдад үнэхээр хайртай хүүхэд байсан. Тухайн үед надад хааяа очиж хайртай амьтадтайгаа цагийг өнгөрөөх газар монголд байгаагүй. Харин гаднын улсуудад олон төрлийн амьтны кафе байдаг гэдгийг мэдээд зорьж очих нь хүсэл минь гадаад орныг зорьход хүргээд байсан гэх үү дээ.

Гаднын олон улсаар аялаад судлаад үзэхэд, дэлхийд  2017 оноос эхлэн “Animal therapy” гэдэг үйлчилгээ маш их дэлгэрч эхэлсэн юм билээ. Дэлхийд их олон төрлийн амьтны кафе байдаг. Хамгийн наад зах нь гэхэд могой, илжиг, тоть, усан гахай, туулай зэрэг их олон төрлийн амьтантай кафе байдаг л даа. Энэ гэхдээ амьтны хүрээлэн биш шүү. Энэ кафе анх үйлчилгээ эхлүүлэхэд хүмүүс их гоёор хүлээж авч байсан. Тийм болохоор миний хувьд монголд энэ үйлчилгээ яг болох юм байна гэж бодол тээж олон жил явсны эцэст нээсэн дээ.

-Коттон гэдэг нь хөвсгөр зөөлөн гэсэн утгатай шүү дээ. Яагаад энэ нэрийг өгөх болсон түүхээсээ хуваалцаач?

-Монголоос 30 хоногтойд нь авсан муураа хөвөн мэт зөөлхөн үс, ясгүй ч юм шиг хөвсийсөн биеийг нь өхөөрдөөд Коттон гэж нэрлэсэн. Коттон маань үсрэхдээ л хөл, гар, аарцгаа хугалчихдаг эмзэг биетэй учир маш их халамж шаардаж байсан. Тэр хэцүү мөчүүд надад асар гүн хайрыг мэдрүүлсэн учраас кафегаа Коттоныхоо нэрээр нэрлэсэн түүхтэй.

Манай муурууд өөрсдийгөө ондоо үүлдэр гэдгээ мэддэггүй. Мэйн кун үүлдрийн Апс өөрийгөө Бритиш үүлдрийн Лакитай яг л нэг цустай, төрөл садан гэж бодон аашлах нь хөгжилтэй. Бас Апс хийсэн үйлдэл бүрийг минь нүдлээд авчихна. Тэгээд л цоргоноос ус гоожуулж, угаалгын машин асааж, бүр цаашилбал кофены машин ажиллуулж дүрсгүйтнэ гээч. Заримдаа хойноос гүйж ирээд цоройн үсэрч хаалга онгойлгох нь хөөрхөн.

-Амьтдаа гурван жилийн турш нэг ч өдөр амралгүй өсгөсөн-

-Кафед нь орж ирэхэд амьтад нь ер урдаас дайрж, мацахгүй их төлөвшил сайтай юм. Их цаг хугацааг зарцуулсан нь харагдаж байна?

-Тийм ээ. Би бүх муурнуудаа бүгдийг нь 30-60 хоногтойд нь авч байсан. Кафегаа байгуулахын тулд төрөөд удаагүй 15 муурыг 20 сарын хугацаанд өсгөн хүмүүжүүлж байсан. Нэг мууртай өдөрт найман цаг харьцах ч шаардлага гардаг байлаа. Ингэж хөдөлмөрлөсний эцэст тэд бие биедээ хайртай, эвтэй найртай болсон.

Ойр дотнынхон маань “чиний муур болж төрөх юм сан” гэж атаархтал нь би амьтдаа халамжилдаг. Амьтантай чин сэтгэлээсээ хайрлавал тэд ч үүнийг мэдэрч хайраа өгдөг юм билээ.

-Хүмүүс кафе гэхээр л өөрсдөө идэж уугаад хажуугаар нь муур, нохойнд юу ч хамаагүй өгөөд зугаацна гэсэн ойлголттой байдаг. Энэ хэр үнэнд нийцэх вэ?

-Манайхан кафе гэхээр цайны газар гэж ойлгоод байдаг л даа. Үгүй шүү. Дэлхийд бүх амьтантай газрыг "Animal Cafe" гэсэн нэршил байдаг. Тэгэхээр кафе гэдэг бол заавал идэх юмтай газар биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Манай кафе 10-с дээш насны хүүхэд хүлээж авах дүрэмтэй. Гэтэл хүмүүс гурван настай хүүхдээ дагуулж ирэх нь элбэг. Бага насны хүүхэд учраа сайн мэдэхгүй болохоор мууруудыг маань ядраах, аашийг нь эвдэх их хэцүү санагддаг. Хэдий амьтан ч гэсэн миний хувьд эд маань төрүүлсэн хүүхдээс өөрцгүй. Хүүхдийг тань танихгүй нэгэн орж ирээд зовоогоод байвал хэцүү байдаг биз дээ? Надад яг л тэгж санагддаг.

Насанд хүрсэн хүмүүс ч гэсэн анхааруулсаар байтал мууруудын маань гэдэс, бөгс, хошуу зэрэг эмзэг, хүн хүргэх тун дургүй хэсэгт нь хүрдэг. Кафен эзэн, хариуцлага хүлээсэн ээжийн хувиар шаардлага тавихаар “мөнгөө төлсөн үйлчлүүлэгч би хүссэнээ хийнэ” гээд ярихын зөрүүгүй дайраад эхэлдэг.

Мөн манайд ирэхээсээ өмнө утсаар цаг авч үйлчлүүлэх ёстой юм л даа. Гэтэл зарим хүмүүс шавхайтай гуталтайгаа шууд дайраад ороод ирнэ. Дүрмийн дагуу бол орж ирээд юун түрүүнд үүдэнд гутлаа тайлж, углааш өмсөөд таван минут хүлээж, амьсгалаа дарах ёстой. Дараа нь гараа сайтар угаана. Учир нь хүмүүс нянтай гараараа үсгүй муурт минь хүрээд өвтгөх тохиолдлууд гардаг.

-Бүх гадаадад байгаа муурын кафены нэгдүгээр дүрэм бол “Муур тэвэрч болохгүй”-

-Муурыг хүмүүс нохойг бодвол юу ч мэддэггүй эрхлээд л хэвтээд байж байдаг гэж боддог. Яг ярих юм бол нохойноос хавь илүү ухаантай гэж сонсож байсан?

-Муур хамгийн анхны эзнээ огт мартдаггүй. Анхныхаа эзэнд үнэхээр их хайртай байдаг. Яагаад тийм байдаг гээч. Энэ хөөрхөн амьтан чинь дотогшоо бас дээрээс нь их харамч. Маш харамч амьтан болохоор анхны эзэнг чин сэтгэлээсээ хайрлачихдаг. Гэхдээ тэрийг манайхан ойлгохгүй муухай ааштай, маажаад байдаг гэдэг түгээмэл ойлголттой. Үгүй шүү, та эндүүрсэн байна. Тэд чинь төрөлхийн харамч учраас гэрээ, эзнээ, хоолоо, бүр буйдангаа хүртгэл харамлаад байдаг. Бид энийг л сайн ойлгочих юм бол муурыг ойлгоход амархан болно.

Би түрүүн хэлсэнчлэн эдгээр амьтдаа багаас нь авч өсгөсөн нь хүртэл учиртай. Энэ олон үүлдрийн амьтдыг багаас нь “та нар бол ах дүүс шүү” гэсэн ойлголтыг өгчихсөн болохоор одоо ийм сайхан намбалаг, хүмүүсийг маажихгүй, хэдэрлэхгүй болсон байгаа юм. Муурын кафе нээхээс нэг жилийн өмнө муурнуудаа цуглуулаад, бүгдийг нь тэжээж сургаад энэ газраа нээсэн гэсэн үг.

Бүх гадаадад байгаа мурын кафены нэгдүгээр дүрэм бол “Муур тэвэрч болохгүй” гэдэг. Яагаад гэвэл муур чинь тэврүүлэх дургүй амьтан. Эзэн надад ч гэсэн тэврүүлэх дургүй. Зүгээр хажууд нь суугаад илүүлэх дуртай. Гэтэл манайхан түүнийг нь ойлгохгүй орж ирж байгаа бүх хүмүүс муурыг тэврэх гээд байдаг. Тэгэхээр нь муур зугтаад байхаар нь зулгаагаад л тэврээд, зовоогоод байдаг. Тэр л хамгийн их зовоож байгаа асуудал. Бас дээрээс нь манайхан орж ирээд зүгээр сайхан тухлахгүй холхиод л яваад байдаг. Угтаа бол бидний зассан энэ тухтай орчинд тайван суугаад л мууртайгаа ярилцаад, эрхлэлдэх ёстой юм л даа. Түүнээс биш зулгааж, чангаагаад байх юм бол тухайн муур нь аашлаад эхэлдэг. Ингэхээр чи ямар муухай ааштай  юм бэ гээд өшиглөх ч юм уу, үснээс нь зулгаагаад, муурын минь нүдэнд гараа хийгээд байдаг.

-Манай кафегаар үйлчлүүлсэн хоёр хүн 9 муурыг минь хордуулсны 7 нь нас барсан. Тэр үед би хамгийн их шантарсан-

-Биднийг ирэхээс өмнөхөн түрээсийн асуудлаас болоод уулзалт 2-3 цаг хойшилсон шүү дээ. Энэ мэт асуудлаас болоод шантрах зүйл их байгаа харагдлаа?

-Нэгэн зориод хийж байгаа юм чинь шантраад би хаачих билээ. Бүхий л зүйлээ дэнчин тавьж босгосон зүйл минь шүү дээ. Би энд өөрт байгаа бүх эд зүйлээ зарахыг нь зараад цааш нь харуулчихсан. Муур гэхэд л 2-28 саяын хооронд 30 муур байгаа. Засварын хийхийн тулд амьтаддаа аль болох ээлтэй байдлаар онцгой засаж янзалсан. Гэтэл би шантарлаа гээд энэ олон амьтдаа яах билээ. Эд нарыг минь над шиг хайрлах хүн байхгүй шүү дээ. Байлаа ч гэсэн би түрүүн хэлсэнчсэн муур анхны эзнээ мартдаггүй. Зарлаа гэхэд надад хэцүү. Би хэнд ч өгч чадахгүй. Тийм болохоор би эцсийг нь үзэх хэрэгтэй. Шантраад уйлмаар үе зөндөө байсан ч тэгээд л даваад гарахаар өөр сонголт надад байхгүй.

-Манай улс амьтны тухай хуультай болсон. Энэ хууль бидэнд эерэг нөлөөгөө үзүүлж байгаа эсэх дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би манайд хэрэгжиж эхэлсэн амьтны тухай хуулийг хуулийг харахад өөрчилмөөр эсвэл арай чанга болгомоор санагдах зүйл их байдаг. Хамгийн наад захын жишээг дурдахад, Англид чамайг тэжээвэр амьтан худалдаж авсан өдрөөс чинь эхлэн үржүүлэгч нь тэжээвэр амьны тухай хууль хэрэгжүүлдэг хуулийн байгууллагад тухайн хүний мэдээллийг өгдөг. Тэгэнгүүт цаанаас хүн нэг хүн томилогдоод гэрийн хаягаар нь очоод “за тэжээвэр амьтнаа эмнэлэгт үзүүлсэн үү, вакцин туулгийг нь хийлгэсэн үү, үржлийг нь хаасан уу, пасспорт нь хаана байна” гэхчлэн шалгаж эхэлдэг. Тэгээд юуг нь ч хийлгээгүй байх юм бол газар дээр нь шууд 100-1000 долларын хооронд торгууль оногдуулдаг.

Ингээд хүмүүсийн мөнгөтэй нь яриад эхлэхээр нөгөө хүмүүс чинь амьтдаа гудамжинд хаяахаа больчихдог. Нэгэнт тэжээнэ гэж авсан амьтдаа зургаан сар хүрэхэд нь эмнэлэг рүү дагуулж очиход мөн л тухайн хүний мэдээллүүд байж байдаг. Ингэснээр тус харьяалалтай эмнэлэгээс нь гурван сар тутамд үзлэг шинжилгээ зэрэг үйлчилгээндээ орж байгаа эсэхийг нь хянадаг.

Бас болоогүй хуулийн байгууллагаас энэ бүх зүйлийн дараа дахин шалгалтаар очоод “За чиний тэжээж байгаа амьтан чинь жаргалтай байна уу. Хэрэв нохой тэжээж байгаа бол тогтмол гаргаж байна уу” гэдгийг шалгадаг гэсэн үг. Эдгээр зүйлийг цаанаас нь шаардаад эхлэхээр хүн амьтанг тамлахаа больчихож байгаа юм л даа. Нэгэн төрлийн дарамт гэж ойлгож болно.

-Хамгийн их шантарч байсан үе нь хэзээ байсан юм бол?

-Миний хамгийн хайртай гурван муур нас барсан. /Уйлав/

-Танд их хэцүү байгааг мэдэж байна. Гэхдээ яагаад нас барсныг хэлж болох уу?

-Хүн орж ирээд хор өгчихсөн. Амьтны тухай хууль батлагдахаас өмнөхөн болсон явдал л даа. Манайх энэ байрандаа нүүж ирээд удаагүй байхад нэг өдөр хар саравчтай малгайтай, нүдний шилтэй, хар масктай залуухан эрэгтэй эмэгтэй хоёр орж ирж байсныг одоог хэр нь санаж байна. Анхнаасаа зорилготой орж ирсэн хүмүүсийг тоохгүйгээр сайхан сэтгэл гаргаад оруулсан минь л буруу байсан юм билээ.  

Тухайн үед манай кафе муурнуудад зориулсан амттаныг үйлчлүүлэгч нартаа зардаг байсан юм л даа. Гэтэл нөгөө хоёр залуу тэр амттантай хулганы хор холиод өгчихсөн байсан. Тэгээд тэр хоёр гарсны дараа 6-8 цагийн зайтай муурнууд минь шууд унаад л зүрх зогсоод эхэлсэн. Яг дүрслээд ярих юм бол хордсон муур чинь хүүхэн хараа нь томроод, уруул нь тас хар болчихдог юм билээ.

Миний хамгийн их сторинд оруулдаг, хамгийн эелдэг сайхан долоон муурыг минь хордуулсан байдаг юм. Түүн дотор миний өөрийн бага байхад нь олж авсан хоёр муур байсан. Би харшилтай ч гэсэн харшлын эм уугаад тусдаа өрөөнд гэрийнхэндээ ад үзэгдээд хайрлаад тэжээсэн миний  найман настай Хүрлээ, Ами гэдэг хоёр муур минь нас барсан нь намайг өндөр хэмжээнд шантруулсан. Дуртай нэг нь 20 мянган төгрөг төлөөд орж ирээд алчихаж байгаа юм чинь би муурын кафе нээх хэрэг байгаа юм уу гэсэн хүчтэй бодол орж ирсэн л дээ. Ийм байхад хэдий санхүү хэцүү байдаг ч гэсэн тийм муухай хүмүүс орж ирээд намайг шантруулж эхэлсэн.

-Хор өгсөн хоёр хүн баригдсан уу?

-Мянга камер байгаад нэмэргүй юм билээ. Яагаад гээч, тэжээвэр амьтны хууль батлагдаагүй байсан болохоор “наадах чинь зүгээр амьтан ш дээ” гэсэн хандлагатай хүмүүс байсан нь үнэхээр аймшигтай. Дээрээс ь тухайн хоёр хүн масктай танигдахын аргагүй орж ирсэн болохоор яагаад ч олж илрүүлэх боломжгүй байсан. Зүгээр нэг орж ирэхдээ 20 мянган төгрөг төлөөд хайртай, сайхан мууруудыг минь алчхаад явчихсан даа.

-Дээрх явдлаас болоод одоог хэр нь айдастай байгаа байх. Энэ муухай зүйл болсны дараагаар бие, сэтгэлээрээ даван туулах гэж их зүдэрсэн байх даа..

-Дээрх явдал болсны дараагаар надад кафеныхаа үйл ажиллагааг явуулах итгэл байхгүй болсон. Тэгээд би сэтгэл санаагаа тайвшруулахын тулд 24 хоног тайга руу явчхаад ирсэн. Тэгэхгүй бол бүх орж ирж байгаа хүмүүсийг миний хайртай амьтдыг алах гээд байна гэсэн айдастай болчихсон байсан. Харин яваад ирсэн чинь сэтгэл зүй хавь илүү сайжирснаа мэдэрсэн. Бас чадалтай болсон болохоор өнөөдөр энд энэ түүхээ яриад сууж байгаа.  

-Бид цаашдаа илбэнх, туулай болон тэжээвэр амьтантайгаа ороод хоол идэх боломжтой кафе нээхийг зорьж байна-

-Та дараа дараагийнхаа зорилгыг тавьчихсан болохоор шантрах эрх надад байхгүй ээ гэж байсан. Яг ямар зорилго, зорилтуудтай байгаагаа хуваалцаж болох уу?

-Би анхнаасаа муур, нохой кафе, илбэнх туулайн болон тэжээвэр амьтантайгаа ороод хоол идэх боломжтой гэсэн таван төрлийн кафег нээх зорилготой байсан. Анхнаасаа л зориод байж болох бүх зүйлээ дэнчин тавьсан учраас л шантарч чадахгүй байгаа юм. Шантраад зөндөө олон удаа уйлсан ч гэсэн шантрахгүй яваад байгаа минь зүгээр л нэг гудамжны мууруудыг олж ирээд нээчихсэн зүйл биш байхгүй юу.

Мөн дээрээс нь би өөрийнхөө амь насаар дэнчин тавиад кафе ажиллуулж байна. Манай гэрийнхэн бүгд дургүй. Яагаад гэвэл "нэг өдөр чи наад хэдээсээ болоод хоолой чинь боогдоод үхэх юм бол яана" гэсэн айдастай байдаг. Гэхдээ би галт тэргээ аль хэдийн хөдөлгөсөн. Миний амьдралын зорилго, зорилт тодорхой. Тийм болохоор түүнийхээ төлөө л хичээнэ дээ.

-Хамгийн сүүлд нь амьтантай болох гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Хүмүүс үржил хаах мэс заслын тухайд “амьд амьтны савыг авлаа", "эрхэнд нь халдлаа", "нүгэл үйлдлээ” гэх зэрэг буруу ойлголттой явдаг юм билээ. Нэг амьтнаас 130 мянган төгрөг харамласнаас болоод жилд ойролцоогоор 12 зулзага орон гэргүй болох, хөлдөж үхэх эрсдэлд орж байна. Тиймээс амьтан тэжээх гэж байгаа л бол үржил хаалгах мэс засал заавал хийлгүүлээрэй. Манай муурууд сайн үүлдрийнх болохоор үржүүлээд зарвал олон саяын ашиг олох боломжтой ч бүгдэд нь спэй хийлгэсэн.

Жишээ татахад, Туркэд эзэнгүй, гудамжны муурыг үржил хаалгах мэс засалд орсон эсэхийг заавал шалгаж үздэг. Хэрвээ ороогүй байвал сайн дураараа зардлыг нь төлөөд спэй заслыг хийлгэдэг юм билээ.

Би муурын харшилтай болохоор Орос улсаас цэвэр модон элс захиалдаг. Мөн ямар ч үнэргүй, сайн чанарын хоолоор тэжээдэг. Энэ хэдийн маань хоол гурван сая, эмчилгээ хоёр сая гэх мэтээр зардал өндөртэй. Тиймээс нэгэнт л амьтан тэжээж буй бол чадах бүхнээ зориулж, эрхийг нь дээдлэх хэрэгтэй хэлмээр байна. Мөн муур авч тэжээхээсээ өмнө харшлын шинжилгээ өгөөрэй гэж захья.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 7, 2024 09:27

nohoitoogoo ochij uilchluulj boloh yumuu?

Наран
Наран
10 сар 7, 2024 10:26

Нүүр царайгаа нуусан хүмүүсийг оруулахгүй гэдэг хувь кофeний хуультай бол .Хүний гараас хоол өгөхгүй байх. Eр нь муураа илүүлэх ч хэрэггүй л юм байна .Музейн үнэт үзмэрийг зайнаас хардаг шиг л байх нь дээр юм байна даа .Гэмгүй амьтаныг �##�сан өөдгүй хүн ч цаг нь болохоор тамруу явчихдаг.

Зочин
Зочин
10 сар 7, 2024 13:57

Ene bichiliin gudamjaar duuren muurnuudaa haysan ailuud muurnuudaa avaachee tejeej chadahgui baij yah gej gaduur hayad baidiin be omhii hulgaichuud

Зочин
Зочин
10 сар 8, 2024 05:29

Ih sain ah bn

Зочин
Зочин
1 сар 19, 2025 11:20
Reply to  Зочин

Ээмэгтэй, мөөмтэй агаа хаана харсан золиг вэ.

Зочин
Зочин
10 сар 8, 2024 08:15

Худлаа баярхаж амьтан тэжээчихээд сүүлд нь гудамжинд хаячихдаг явд�##� их байна.Хөөрхий муусайн хаягдсан муурнууд гудамж болон байрнуудын орчинд их боллоо.Өвөл хөлдөөд үхчих байхдаа.Чадахгүй байж бүү амьтан авч дасга.Нүгэл болно

Зочин
Зочин
10 сар 8, 2024 08:41

Баян айлын хүүхэд байх. Ийм тэнэг зүйлд ингэж хөрөнгө мөнгө хайргүй зарцуулж байхыг бодоход.

Зочин
Зочин
1 сар 18, 2025 15:51

Zuv ah bn

Зочин
Зочин
1 сар 19, 2025 11:19
Reply to  Зочин

Ээмэгтэй, мөөмтэй агаа хаана харсан золиг вэ.

монгол
монгол
1 сар 18, 2025 20:46

Монгол нохой гөлгөн наснаасаа хамт байсан Эзнээ үхчих вий гэж шөнөдөө 3 эргэдэг бол харийн гар�##�тай муур Эзнээ үхэж үү гэж шөнөдөө 3 эргэдэг гэх сурга�##�ь үг бий
Харийн соёл, мөнгө, зан заншил уламжл�##�д төөрсөн Монгол үе харийн юм болгоныг шүтэх болж дээ
Харийнхан болохоор та бүгдийн Ази царайг хараад л нэг бол Хятад, эсвэл нэг ядарсан, боловсролгүй, бүдүүлэг Ази гэж дүгнэх нь элбэг таарсан хэвээр л байгаа
Тэдэнд азийнхан бол дорд үндэстэн хэвээр шүү бүү март аажимдаа засагдах л байх одоохондоо хэвээр л байгаа энэ үзэл санаа

Зочин
Зочин
1 сар 18, 2025 22:21

buch yum uu

Зочин
Зочин
1 сар 19, 2025 09:36

Гэмгүй хөөрхөн амьтадад хор өгч �##�сан хоёр хүн сүг гэнэтийн ослоор аваарт орж үхээсэй! За гэхдээ бузар нүгэл хийсэн юм чинь үхэж д�##�д орж л таарах!

Холбоотой мэдээ

Back to top button