Гадаад мэдээДЭЛХИЙ

“Kawasaki” компани дэлхийн анхны устөрөгчийн мотортой мотоцикл худалдаанд гаргалаа

Японы “Kawasaki Motors Ltd.” компани дэлхийн хамгийн анхны устөрөгчөөр ажилладаг мотортой мотоциклийг худалдаалж эхэлсэн байна. Тус компани Ninja H2 SX нэртэй тэрхүү мотоциклийг өнгөрсөн долоодугаар сарын 20-нд “Suzuka 8 Hours” нэртэй уралдааны үеэр анх танилцуулсан юм. Устөрөгчийн хөдөлгүүр нь бензинээр ажилладаг хөдөлгүүрээс ес дахин хурдан түлш шатаадаг.

Мөн устөрөгч нь түлштэй харьцуулахад бага хэмжээний агаараар шатдаг тул хөдөлгүүр хурдатгалын үед илүү зөөлөн байх юм. Ninja H2 SX нь шатахуунаар явдаг мотоциклтэй адилхан мэдрэмжийг үйлчлүүлэгчид өгөхийн зэрэгцээ хүрээлэн буй орчинд илүү ээлтэй гэж “Asahi Shimbun” сайт мэдээлжээ.

“Kawasaki Motors” компани одоогийн байдлаар мотоциклуудаа цахилгаан хөдөлгүүртэй болгохоор ажиллаж буй. Тус компани 2035 он гэхэд алдартай загваруудаа цахилгаан мотортой болгон шинэчилж, дуусгах зорилт тавьж буй. Гэхдээ шаардлагатай үйлдвэрлэлийн байгууламжийг хангалт муу байгаа юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button