Э.Одбаяр: Би төрийн зардлаар яваагүй
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр төсвийн мөнгөөр Вьетнам улсын Фукуок арал руу Төрийн албаны туршлага судлах зорилгоор явсан тухай баримт цахим орчинд нийтлэгдэж эхлээд байна.
Тодруулбал, тухайн мэдээлэл нь шилэн дансанд нийтлэгдсэн байх энэхүү хөтөлбөрийн тийзийн зардалд нийт 55.126.000 төгрөг зарцуулсан аж. Энэ нь түүнийг Фукуок руу улсын зардлаар аялсан байж болзошгүй гэх хардлага төрүүлж эхэлжээ.
Энэ талаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Э.Одбаяр дээрх асуудлын талаар тодрууллаа.
-Шилэн дансны мэдээлэл олон нийтэд хүрч таныг төрийн мөнгөөр зугаалаад ирсэн гэх мэдээлэл яваад байна. Үүн дээр тайлбар хэлээч?
-Нэгдүгээрт би өөрөө тийшээ яваагүй. Миний эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг засгийн газрын хяналт эрхлэх газрын ажилтнууд Вьетнамын төрийн байгууллагуудад төрийн бүтээмжийн чиглэлээр явсан. Гэхдээ төрийн байгууллагууд гадагшаа явж туршлага судлах, гаднаас мэргэжилтэн авчрах асуудал үеийн үед байдаг. Цаашдаа ч гэсэн байна. Ийм байхад голоор нь ямар нэгэн байдлаар дотор ажиллаж байгаа хүмүүсийг харлуулах, гуйвуулах зэрэг асуудлууд оруулаад байна уу даа гэж харсан.
- Фукуок руу хэдүүлээ явсан бэ?
-Нийтдээ 15 хүн явсан байх.
-55 сая төгрөг нь тухайн явсан хүмүүсийн тизны мөнгө гэж ойлгосон. Зөв үү?
-Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар даргатай. Дарга нь өөрөө төсвөө ажилчдадаа зохион байгуулалт хийгээд явдаг. Тэгэхээр засгийн газрын хяналт эрхлэх газрынхны дотоод зохион байгуулалтын асуудалд би тэр бүр ор, гар гэдэг хандлагыг гаргахгүй. Тэр байгууллага төлөвлөгөөнийхөө дагуу л үйл ажиллагаагаа явуулж байгаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн албан хаагчид төрийн бүтээмжийг дээшлүүлэх, туршлага судлах хурал зөвлөгөөнд явж л байдагшд
Хичнээн жил туршлага судалж, курст явдаг юм бэ. Юу сайжирсан юм. Энэ мэт үрэлгэн зардлаа болиочээ. Эрчим хүчнийхэн бас гадаад их явдаг гэсэн, тэгээд цахилгааны үнэ нэмнэ гээд байгаа. Үнэхээр зардал талаа огт хянахгүй, жирийн иргэдийн халаасыг тэмтэрч олж байгаа шүү төрийн аялан зугаалагч нараа. Хайран мөнгө буцааж төлүүлээчээ
Эрдэнийн хүүг бол шууд цаазал.
Андуураад бна андуураад бна .Бах мэлхийн хүү биш нэр нэгт гэхдээ тун чиг өөр хүн дээ.Шар хадны эмнэлэгт очиж эмчлүүлээч горьгүй шүү
Хариулт: Би яваагүй .Гэхдээ явсан
ene hulgaich tosovching alaachee
АН-хан хоолонд хүрсэн чинь өлөнтөж үхэхнээ
хяналт үнэлгээний үндэсний хороо ч гэх шиг, тэгээд амралтын газар очиж туршлага судалдаг, энэ арай бишээ, 15 уулаа явж улсын мөнгөөр зугаалж ирчээд, үхснээ худлаа булзааруулаад байгаа хөгийн амьтан бэ????
энэ хужаа царайосан дарганцарын албан тушаал хянах ёстойм бна ш дээ гэтэл өөрөө болон өөрийнх нь удирдлаганд бдаг ажилтанууд төрийн мөнгөөр үунаацаад ирсэнийг бүгд мэдэж бга тэхээр явсан явуулсаниай нь бүгдийг нь халаад ийм яам бх хэрэггүй гэджгийг харууллаа бүгдийг нь татан буулгаж зальтай төрийн мөнгөөр зугаацагчдыг хал мөнгийг төлүүл
Төрийн ажил аа мэдэхгүй ийм албан хаагчид байдаг юмуу чадваргүй ажилчдаасаа шалгалт аваад халах хэрэгтэй монгол улс өөрийн улс орондоо тохирсон хяналтын хуульч байгаа мэдлэгэтэй ахмад ажилтан ч байгаа ийм юм яриж байгаа сайд байх ч дээ морь унсан толгой хүн
МОРЬ УНСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН
Фукуок гэджг чинь зөвхөн амралтын газрууд байдаг арал, манайхан өвөлжин цувдаг, хямд, жинхэнэ амралтын тансаг газар.