Инфографик: Монголчууд хоногийн 24 цагийн 2 хувийг боловсролд зарцуулж байна
Монгол орон даяар "Цаг ашиглалтын судалгаа"-нь 2023 оны 1 дүгээр сарын 24-нд эхэлсэн билээ. Ингэхдээ Монгол хүний амьдралын хэв маягийг тодорхойлж, өдрийн 24 цагт юу юу хийж, түүндээ хэчнээн цаг хугацаа зарцуулж байгаа болон өмнөх судалгааны үр дүнгээс амьдрал ахуйн хэмнэл нь хэрхэн өөрчлөгдөж буйг судлан тодорхойлсон юм.
Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын статистикийн тухай хуульд заасны дагуу 4 жил тутам Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)-г боловсруулдаг. Хуульд заасны дагуу энэ удаагийн Цаг ашиглалтын судалгааг 2023 онд зохион явуулсан ба судалгаанд 23394 өрхийг хамруулав. Цаг ашиглалтын судалгаа нь Монгол Улсын 12 ба түүнээс дээш насны хүн амын өдөр тутмын үйл ажиллагааг хэмжиж, амьдралын хэв маягийг зураглажээ.
Хүн амын цаг ашиглалтыг хэмжихдээ тодорхой үйл ажиллагаанд өдөрт дунджаар хэдэн минут зарцуулж буйгаар тооцдог. Өдрийн 24 цаг нь 1440 минут болох ба, энэхүү 1440 минутыг ямар үйл ажиллагаанд, хэрхэн зарцуулж буйг тооцсон байна.
Долоо хоногийн нэг өдөрт 12, түүнээс дээш насны хүн амын дундаж цаг ашиглалт, үйл ажиллагаагаар, минутаар
Хөдөлмөр эрхлэлтийн статус хөлстэй хөдөлмөрт шилжих нь боловсролын түвшинтэй нягт уялдаатай. Дээд боловсролтой хүн амтай харьцуулахад техникийн болон мэргэжлийн боловсролтой хүн өдөрт дунджаар 6.2 хувиар бага цагийг, бүрэн дунд боловсролтой хүн 9.4 хувиар бага цагийг, суурь боловсролтой хүн 28.0, боловсролгүй, бага боловсролтой хүн 26.4 хувиар бага цагийг тус тус хөлстэй хөдөлмөрт зарцуулж байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм болохоор юм мэддэг, хийдэг хүн үгүй, зөвхөн сургаар шүүмжлэгч, хоосон мэдэмхийрэгчид л болцгоосон. Үг даах, ачаа даах, ажил нухах чадвартай хууччуул цөөхөн үлдсэн. Тэднийг тэтгэвэрт гарахаар төр улс, түмэн олны ажил явахаа болино. Одоо з�##�уус ц�##�ин аваад цаг л нөхцөөж бн. Ийм болгоход төрийн шун�##�ын типүүд оройлон манлайлсан. Ардын хүүхдүүд сурах номгүй, заах багшгүй, суух ангигүй, сурах орчингүй. .баяны хүүхэд үг даахгүй, ажил хийхгүй, ачаа даахгүй..ккк. Хүн хэврэг, нийгмийн хандлага өөр болоод ирэхээрээ улс гүрэн сүйрдэг юм даа.. Одоо засрах үеэсээ өнгөрсөн бх гэж айж бн..ккк