Нийгэм мэдээ

"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн"

Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг Усны газрын дарга З.Батбаяр танилцууллаа.

Тэрбээр, "Улаанбаатар хотод задгай усанд орох арга байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл Туул, Сэлбэ, Улиастай голууд бүгд задгай усан дээр бүгд дээр нь гэдэсний савханцар нян илэрч байна. Тэгэхээр Туул голын эрэг дээр шорлог зараад байгаа хүмүүсээс юм худалдаж авахгүй байхыг хүсэж байна.

Улаанбаатарт 17 мянган худаг байна. Гэтэл 680 мянган нүхэн жорлон бий. Харьцуулбал нэг худгийг тойроод 40 жорлон байна. Тэгвэл худаг гаргаад хэрэггүй болжээ. Гэдэсний савханцартай л ус ууна гэсэн үг.

Энэ оны наймдугаар сард бид олон нийтэд хандаж мэдэгдэл хийсэн. Гэвч иргэд тоогоогүй. Усны газрын санал болгож байгаагаар Улаанбаатар хотод задгай усанд орох аргагүй болсон. Өөрөөр хэлбэл,  Туул, Сэлбэ, Улиастай гол гээд бүх задгай уснаас гэдэсний савханцар нян илэрч байна. Тэгэхээр Туул голын эрэг дээр шорлог зараад байгаа иргэдээс битгий худалдан авалт хий. Нөгөө шорлог хийж байгаа төмрөө Туул голын усанд угааж байгаа.

Гэдэсний савханцар гэдэг нь хүний өтгөнөөс илэрдэг. Гэдэсний савханцар нян гарах болсон хоёр янзын эх үүсвэр байна. Нэгдүгээрт Улаанбаатар хотод байгаа 680 мянга гаруй нүхэн жорлон, хоёрдугаарт цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хог, гуравдугаар төвийн төвлөрсөн шугамд холбогдоогүй, өөрсдөө зөөврийн аргаар бохироо зайлуулж байгаа хотхонууд. Жишээ нь, Зайсан, Нүхт орчим байгаа хотхонууд байна. Голын усанд машинаа угаагаад гол бохирдуулж байна гэж ярьдаг байсан бол, голын усанд машинаа угаах нь гэдэсний савханцар нян таны хүүхдийн гараар дамжаад гэдсэнд нь орох аюул үүслээ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
11 сар 14, 2024 17:55

680 мянган жорлонгоо соруулдаг болголдоо

Зочин
Зочин
11 сар 14, 2024 23:22

4 төрлийн нян нь шинжлэх ухаанд судлагдсан бол нэртэй байх ! Зъгээр савханцар гэх ханг�##�тгүй. төрөл байна гэсэн !

Холбоотой мэдээ

Back to top button