Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

О.Номинчимэг: 1XBET багуудыг "спонсорлож" хожигдох найраа хийгээд залуусын бооцоогоор ашиг олдог

Гаднын орнуудад хорьсон, дампуурсан цахим бооцоот тоглоомын компани Монголоос хамгийн их ашиг олж байгаа талаарх асуудлыг УИХ-ын гишүүн О.Номинчимэг хөндсөн.

Тэрбээр УИХ-ын чуулганы үеэр “1XBet гэж Кипр улсад бүртгэлтэй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, садар самууныг дэмждэг гэж Англид үйл ажиллагаа явуулахыг хориглосон компани. Нидерландад дампуурлаа зарласан энэ компани Монголоос хамгийн их ашиг олдог. Энэ эрх зүйн ямар ч зохицуулалтгүй явж байгаа” хэмээсэн юм.

Иймд бид 1XBET цахим бооцоот тоглоомын талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

-Анхны 126 гишүүнтэй парламент хагас жил ажиллаж, Намрын чуулганаа хаах гэж байна. Та энэ намрын чуулганыг хэрхэн дүгнэв?

-Энэ намрын чуулган. Энэ парламент гишүүдийн хувьд болон нийгэмд парламент бас нэг арай өөр өнгө аястай. Өөр динамиктай. Өөр бас олон ургальч үзэлтэй дуу хоолой гардаг парламент болжээ гэдгийг илэрхийлсэн чуулган болсон болов уу гэж бодож байна. Бид тангаргаа өргөснөөсөө хойш нэг чуулганы хугацаад гурван удаа төсөв баталсан. Өмнө нь төвийг ингэж олон баталж байгаагүй. Энэ дээр гишүүдийн дуу хоолой ямар байдгийг харуулж, өмнө нь тоогоор бариад явчихдаг байсан зүйлс болохоо байж гэдгийг харж чадлаа. Нөгөө талаас зөв зүйтэй зүйлийн төлөө энэ 126 гишүүн нам харгалзахгүй нэгдэж, дуу хоолойгоо өргөж чаддагийг бас харуулсан байх гэж бодож байна. Засгийн газраас өргөн барьсан олон жил бугшиж, зогсонги байдалтай байсан томоохон гэрээнүүд болох Монгол, Францын ураны гэрээ, төмөр замын хил холболт гээд том асуудлууд дээр УИХ нэгдмэл байр суурьтай байж эдгээрийг зөвшилцөж, баталж чадсан гэж харж байгаа. 126 гишүүний 3/2-оос дээш нь шинээр сонгогдсон гишүүд байгаа. Салбар салбарын мэргэжилтнүүд байгаа. Бид нэгдэх үедээ сайхан нэгдэж, буруу зүйлийн төлөө хамтдаа дугарч чаддаг олон урвальч үзлийг илэрхийлсэн парламент болжээ гэж дүгнэж байгаа. Өмнө нь 76 гишүүнтэй парламентын үед ч гэсэн би парламентын тамгын газар ажилладаг байсан. Тиймээс гишүүд, шийдвэр гаргалтын ялгааг өөр дээрээ мэдэрсэн чуулган боллоо.

-Гишүүний хувьд энэ намрын чуулганаар ямар санаачилга гаргаж ажиллав?

-УИХ-ын гишүүн эхлээд мэдээж төлөвлөх хэрэгтэй. Хоёрдугаарт хууль тогтоох. Гуравдугаарт хяналт шалгалт хийх гэсэн чиглэлээр ажилладаг. Тиймээс өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд болон хуваарилагдсан байнгын хорооныхоо хүрээнд хэд хэдэн ажлыг хийсэн. Хамгийн томоос нь дурдвал бид хяналт шалгалтын чиглэлээр ялангуяа хүний эрхтэй холбоотой сонсголууд дээр ажиллаж байна. Ялангуяа эрүүгийн шүүлттэй холбоотой хүний эрхийг зөрчиж байгаа гурван ажлын хэсэгт оролцоод иргэд, хэлмэгдэгсдийн дуу хоолойг сонсож уг асуудал дээр хууль зүйн орчныг нь сайжруулах санал дүгнэлтийг гаргаж ажиллаж байна. Мөн хамгийн сүүлд батлагдсан төсвийн ажлын хэсэгт орж ажилласан.
Түүнээс гадна нийслэлд байхад л иргэдээс маш их санал гомдол ирүүлдэг байсан электрон тамхины зохицуулалт, тамхины хяналтын хуулийн асуудал дээр ажлын хэсэг ахалж байгаа. Энэ асуудлаараа нэлээд томоохон дүгнэлтийг хийж хаврын чуулганаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар ажиллаж байна.
Мөн хотын орон сууцанд амьдардаг иргэдэд тулгамдсан асуудал болох СӨХ-ийн хууль гэж байгаа. СӨХ-ийн хуулиа бид бичээд хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлнэ гэсэн зорилготой байна. Мэдээж өөрийн харьяалагдаж байгаа байнгын хорооны асуудлууд дээр байр сууриа илэрхийлж оролцсон.

-1XBET бооцоот тоглоом нийгэмд том асуудал болсон ч шийдэлгүй явсаар байгаа. Одоо бүр хаа сайгүй сурталчилгаа, реклам нь явдаг болоод байна. Таны хувьд уг асуудлыг хөндөж ХЗДХЯ-нд хандлаа. Тус компанийн талаар ч нэлээд судалгаатай ярьж байсан. 1XBET-ыг ямар хүрээнд судлав. Ямар үр дүн гарав?

-1XBET гэдгийг манай залуучууд бүгд л мэддэг болсон байх. Миний хувьд жилийн өмнө УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх байхдаа хуулийг илүү ойлгомжтой тайлбарлах цуврал хийдэг байсан. Тэр үеэр бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомын эрх зүйн орчин ямар байна гэдгийг судалсан. Судалгааны явцад 1XBET-ын талаар олж мэдсэн. Хамт ажилладаг залуучууд маань бас энэ талаар дурдаж, би судалгаандаа хамруулснаар мэдэж авч байсан. Судлаад үзэхэд маш ноцтой зүйлс гарч ирсэн.

Нэгдүгээрт, энэ чиглэлд ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй болохоор 1XBET нь бүртгэлгүй. Татвар төлдөггүй. Монгол Улсад бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулахад 40 хувийн орлогын албан татвартай байдаг. Учир нь энэ чиглэл нь гэнэтийн ашиг олдог. Хөдөлмөрлөхгүйгээр ашиг олдог салбар учир татвар нь өндөр байдаг. Харин гаднын байгууллага орж ирээд цахимаар үйл ажиллагаа явуулахад ямар ч татвар төлдөггүй юм байна.

Хоёрдугаарт, хэдий гаднын байгууллага ч гэсэн бооцоот тоглоом учраас заавал хууль зүйн зохицуулалттай байх салбар. Гэтэл тэр эрх зүйн орчин нь байхгүй учраас спортод дуртай залуучуудын сэдэл дээр дөрөөлөөд агентууд байгуулаад монголд маш гүн нэвчсэн байсан. Сагсан бөмбөгөөс эхлээд бүхий л спортын багуудыг спонсорлож, нэрээ улаан цагаан гаргаад жинхэнэ спортын тэмцээн явуулахгүйгээр нэг талдаа тоглоомыг зохион байгуулж залуучуудаас мөнгө авна. Нөгөө талдаа тэр мөнгөнөөсөө сурталчилгаанд ашиглахын зэрэгцээ спортын багуудад өгч тухайн багуудтай хаана, хэзээ яаж хожигдох вэ гэдэг найраа хийгээд явж байдаг. Зар сурталчилгаанд нь ямар ч зохицуулалт байхгүй. Ил тод гардаг. Дээрээс нь насанд хүрээгүй буюу 18 нас хүрээгүй хүүхдүүд хүртэл 1XBET-д орчихсон.

-Үнэмлэх шалгах, бүртгэх агентууд нь насанд хүрээгүй хүүхэд бүртгэдэг гэсэн үг үү?

-Агентууд нь иргэний үнэмлэхийг нь аваад бүртгэж, бооцоот тоглоом тоглох эрхийг нь нээдэг гэсэн нэртэй. Гэхдээ тэр нь худлаа. Ерөөсөө үнэмлэх шалгаж, авдаггүй. Тиймээс 18-аас доош насны хүүхдүүд хүртэл бооцоот тоглоомд орчихсон тоглож байна гэсэн үг. Мөн 1XBET-ын бодит кейсүүдийг иргэдээс сонсохоор нэлээд их өрөнд орсон. Өөрийнхөө байрыг болон аав, ээжийнхээ байрыг зараад өрөнд орчихсон. Цаашлаад гэр бүл салалт гээд өдрийн зовлон болчихсон асуудлууд их байна. Миний хамгийн эмзэглэж байгаа зүйл нь хүн өр төлбөрт орж бооцоот тоглоомд донтоод эхлэхээрээ юу ч хийхээс буцахгүй болж амьдралынхаа хамгийн сайхан үе болох залуу насаа ийм цахим тоглоомд үрж, тэрэндээ хөтлүүлээд ирээдүйгээрээ тоглуулж байгаа явдал. Тиймээс энэ тал дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Санхүүгийн зохицуулах хорооноос анхаараач гэдгийг чуулганы хуралдаанаар хэллээ.

-Та үг хэлэх үеэрээ компанийнх нь талаар дурдаад өнгөрсөн. 1XBET ард байгаа тэр гаднын компанийн талаар өөр мэдээлэл бий юу?

-1XBET гээд компанийг нь сайн судлаад үзэхээр Англи хууль бус үйл ажиллагаа явуулсан гээд хориглосон юм байна лээ. Мөн энэ компанийн томоохон охин компани нь Нидерландад үйл ажиллагаа явуулж байгаад хөрөнгө мөнгөгүй болж дампуурсан гэсэн тодотголтой байгаа юм. Санхүүгийн системийг нь судлаад үзэхээр өөрсдөө их олоод ирмэгцээ тэр компани нь хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг. Харин өндөр бооцоо тавьсан иргэд ялалт байгуулж мөнгөө авах болоод ирэхээр мөнгө өө өөр компани руу шилжүүлээд тэр компаниа төлбөрийн чадваргүй болгочихдог. Ийм схемтэй компани Монгол Улсад манай спортын компаниудыг дэмжээд татвар ч төлөлгүй нэлээд их ашиг олж байгаа. Тэр мөнгөөрөө спортынхон зар сурталчилгааны салбарынхныг худалдаж аваад байна.

-1XBET монголд энэ жил ороод ирсэн юм биш. Өмнөх дөрвөн жилд байсан. Хурдацтай өргөн хүрээнд тарсан. Энэ асуудал дээр өмнө нь хууль эрх зүйн орчин бүрдүүлэх боломж байсан юм биш үү?

-Бид үүнийг мэдсээр байж хараад сууж болохгүй гээд бооцоот тоглоомын хуулийг өмнөх Хууль зүйн дотоод хэргийн сайд нь өргөн барьсан. Гэвч УИХ дээр батлагдаж чадаагүй. Сайн хэлэлцүүлэгдэж ч чадаагүй. Тиймээс нөгөөх 1XBET нь хуульгүй томорсоор олон иргэд хохирсон ийм нөхцөл байдалд байна. Тиймээс 1XBET бооцоот тоглоомыг хууль эрх зүйн орчинтой болгохоор бусад гишүүдтэйгээ нийлээд цахим бооцоот тоглоомын хууль эрх зүйн орчныг бий болгох хуулийг санаачилна гэж бодож байгаа. Гэхдээ хууль эрх зүйн орчныг санаачилж, өргөн барих гээд хуулийн процессоор явахад хугацаа орно. Энэ хооронд өдөр тутам нөгөөх 1XBET-ын асуудал явагдаж байгаа учраас илүү гүйцэтгэх засаглалыг энэ асуудал дээр анхаараасай гэсэн үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад уг асуудалд анхаарах хүсэлтийг албан ёсоор тавьсан.

-Цахим бооцоот тоглоомын хуулийг ямар гишүүдтэй хамран санаачлахаар ярилцаж байна?

-Хууль зүй, дотоод хэргийн яаманд манай П.Сайнзориг гишүүн ажиллаж байхдаа бооцоот тоглоомын тухай хуулийн боловсруулж, УИХ-д өргөн барьж байсан. Энэ их өргөн агуулгатай хууль байгаа. Тиймээс бид энэ хууль дээрээ сайжруулалт хийгээд өргөн барих чиглэлээр гишүүдтэйгээ санал солилцоод, ярилцаж байгаа.

-Хаврын чуулганд уг хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлж амжих уу?

-Бид одоо чуулганы завсарлагаагаар ажиллана. Олон нийтээс санал авна. Засгийн газраас санал авна. Үр дагаврын үнэлгээ гэхчлэн олон ажлууд байгаа учир аль болох хурдтай ажиллахыг хичээж байна.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 20, 2025 09:25

Маш зөв ажил 1xbet г бүүр хаах хэрэгтэй олон з�##�уусын амьдр�##�д их буян болно

Otgon
Otgon
1 сар 20, 2025 11:03

Энэ гадны тоглоомыг хаах хэрэгтэй байна. Өч төчнөөнөөрөө мөнгөө �##�лаад дамдуурч байгаа з�##�уучуудаа бодооч ээ. Арай л дэндүү Улс юм бол аргх хэмжээ аваарай

Иргэн
Иргэн
1 сар 20, 2025 11:25

Таны ярих ихдээд хүмүүсийн хохирол ихдээд байна.

Basca Feiza
Basca Feiza
1 сар 20, 2025 11:54

сайн байцгаана уу. Одсүрэнгийн Номинчимэг гишүүний дуугарч буй зүйлээр үзэл нийцэж~нийлж байна. Мөрийтэй тоглоомын бүх хэлбэрүүдийг ч тэр~төрлүүдийг ч тэр, эдгээрийн бас нэгэн хэлбэр~төрөл болох бооцоотой тоглоомуудыг ч гэсэн, ХЭРЭВЗЭЭ МОНГОЛД "ТОГЛОХ ЮМ БОЛ" МАШ НАРИЙВЧЛАЛТАЙ~ТОД~ИЛТ, "тоглогч"~"тоглоомын газар"~"тоглоомын газар эрхлэгч"~"тоглоом тоглуулагч" гэхчлэнгийн "байр"~"байршил"~"санхүү"~"хөрөнгө"~"татвар"~"даатг�##�"~"үүрэг-хариуцлага" "үйл ажиллагаа" ~"хуулийн хариуцлага"~"эрүүгийн гэмт хэргийн ямар ангиллаар шийтгэгдэх" гэхчлэнгээр ЭС ШИРХЭГ БҮРИЙГ НЬ~БОЛГОНГ НЬ ДАВХАРДСАН ОЙЛГОДОХУУН БАЙХГҮЙГЭЭР~ҮҮСЭХГҮЙГЭЭР~ҮҮСГЭГДЭХГҮЙГЭЭР ЦААЗЛАН ХУУЛЬЧИЛСАН ХУУЛЬТАЙ БИЙ БУЙ БАЙХ НЬ ЗҮЙД ЗӨВД НИЙЦНЭ. Амьдр�##�д хөл ч тавьж чад�##�гүйгээр хичнээн хүүхэд ЗҮГЭЭР СҮГ СҮҮДЭР БОЛЦГООЖ БАЙНА.

Зочин
Зочин
1 сар 20, 2025 13:22

Нүдээ олсон сэдэв хөндөж байна, ажил хэрэг болгох хэрэгтэй

Зочин
Зочин
1 сар 20, 2025 14:15

Tegeed yah geed bgn??

Зочин
Зочин
1 сар 20, 2025 14:15

Uursduu togloj aldchaad olon yum gonshignood bh yum

Зочин
Зочин
1 сар 20, 2025 14:16

Uursdiih ni hohi shdee?

Бурмаа шүүгч
Бурмаа шүүгч
1 сар 20, 2025 15:02

Эм си эс Сагсны холбоогоо шүүгчдээр дамжуулан маш олон тоглолтын үр дүнг үймүүлсэн.
Тэдэнд эрүү үүсгэж ш�##�гаж хэрэгтэй

Зочин
Зочин
1 сар 20, 2025 16:29

Маш олон хайран з�##�уус минь, бүр өнөө маргаашгүй жирэмсэн төрөх гэж байгаа охидууд хүртэл мөрийтэй тоглоомын донтолтонд орж, гэр бүлээ �##�даж, амь насаа ч хохироож байна. Монголд мөрийтэй тоглоом ТАХЛЫН хэмжээнд хүрээд байна. Энэ хууль бүр нэн яар�##�тай өнөө маргаашгүй хэлцэгдэж батлагдах хэрэгтэй. Сэтгэлзүйчийн өрөөнд өдөр тутамдаа өрөнд орж амиа хорлоно гэсэн з�##�уусын цуваа тасрахаа байлаа. Гадны улс орнууд иргэдээ хамга�##�ж 1×BET хорьж болоод байна шүү дээ Монгол улс яачихсан улс вэ????????????

Зочин
Зочин
1 сар 20, 2025 16:39

Бүх спортыг 1xbet ивээн тэтгэдэг шдээ сумо хүртэл 1xbet

Төгсөө
Төгсөө
1 сар 20, 2025 19:23

Монголын сагсан бөмбөгийн холбооны Г.Батцэнгэл гэгч этгээд лав Монголд болж буй тоглолтууд дээр утсан дээрээсээ бооцоо тавьдаг юм билээ. Нэг удаа яг ард нь сууж 3х3 үзэхдээ мэдэж зочирдсон

Зочин
Зочин
1 сар 20, 2025 22:04

Хаа. Маш олон айл орон гэргүй болж гэр бүл с�##��##�т хүүхэд өнчрөх гээд маш муу үр дагавартай. Мөрийтэй тоглоом Зохион байгуулсан этгээдүүдийг шууд 20-25 жилийн ял өгдөг бол.

J11
J11
1 сар 20, 2025 22:20

Mash zuv asuudal jaarij bna!!!

J11
J11
1 сар 20, 2025 22:20

Facebook-iig khaaval mash oon zaluu zuv zamdaa orj niigem eruljindee!!!

ЗочинATG
ЗочинATG
1 сар 21, 2025 08:09

шууд хрглох хэрэгтэй хууль байгаад ч хэрэгжихгүй шүү шууд устга дахиж ийм тоглоом тоглосон тоглуулсан 2 ланд ялмѳгдѳг болох хэрэгтэй.

Зочин
Зочин
1 сар 21, 2025 13:37

Зөв шүү. Бүр хаах хэрэгтэй. Хайран сайхан з�##�уучуудын амьдр�##�д маш сөрөгөөр нөлөөлж байгаа сонсогддог шүү.

Зочинзочин
Зочинзочин
1 сар 21, 2025 14:07

Зөв энэ тоглоомыг хаа.

Зочин
Зочин
1 сар 21, 2025 19:54

Баярл�##�аа энэ асууд�##�д санаа тавьж байгаад цаашдаа ажил хэрэг болгоосой гэж бодож байна. Энэ тоглоомыг хорьвололон з�##�уусын амьдр�##�ыг аврах болно

Зочин
Зочин
1 сар 21, 2025 21:26

Баярл�##�аа, зөв асуудлыг хөндөж

zochin
zochin
1 сар 22, 2025 07:27

Хурдан хатуухан хууль өргөн бариад батлуулаарай

SURE
SURE
1 сар 22, 2025 18:57

Zugeer l tglohgui bhd blhiin bishu oorsdiinh dur bzde Hohin gj helhes oor yu gehev

Холбоотой мэдээ

Back to top button