Нийгэм мэдээ

"Энхтайваны гүүрний явган хүний замыг хаахгүй"

"Энхтайваны гүүрэнд трамвайны шугам барьж, эхлэнэ. Ингэхдээ гүүрэн дэх явган хүний замыг хаана" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан.

Энэ мэдээллийн талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс тодрууллаа.

“Олон жилийн өмнө ашиглалтад орсон Энхтайваны гүүрний насжилт муудсан. Трамвайн эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн автозам, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл байна. Энхтайваны гүүрээр дамжин явах учир тус гүүрийг хүчитгэнэ. Мөн тус гүүрний явган хүний замыг хаана гэдэг худал мэдээлэл” гэлээ.

Засгийн газрын шуурхай штабын II хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар энэ жил трамвайны шугамыг барьж эхлэхээр шийдсэн талаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр " Трамвайны шугамын ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сарын 1-нд дуусгана. ТЭЗҮ-ийг хийж дуусгасны дараа олон улсын нээлттэй тендер зарлана.

Энхтайваны гүүрний хоёр талаар металл хийцтэй зам тавих, даацыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажил энэ жил хоёр байршилд хийгдэхээр болсон.

Тодруулбал МСМ, АПУ компаниас Энхтайваны гүүр чиглэлийн замын уулзварыг өргөтгөхөөр ажиллахаа мэдээлсэн.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
1 сар 22, 2025 13:54

нүнжигтэй боржин чулуун гүүрэн дээгүүр сургуульдаа ирж очдог байж билээ, гэтэл одоо Эрээний зах хавиар ч тоож барихгүй гүүр болгосныг харах тутам сэтгэл минь өмөрдөг юм шүү

Зочин
Зочин
1 сар 22, 2025 17:17

Энхтайваны гүүрийн хашлага бор өнгийн боржин чулуун өнгөлгөөтэй байсныг Батбаяр хотын дарга байхдаа гүүрийг засварлах нэрээр боржин чулууг нь хуулж аваад шавар өнгөлгөөтэй болгосон доо. Үнэхээр өлөн нүдтэй шун�##�тай амьтад шүү. Хэний заавраар хэнтэй элбэж хийсэнийг бараг бүгд мэдэж байгаа даа

Зочин
Зочин
1 сар 22, 2025 17:22

...ажиллахгүй... өргөтгө

Зочин
Зочин
1 сар 22, 2025 19:16

Юун трамвай вэ троллейбусаа л явуулаач. Ямарч ялгаа байхгүй. Трамвайны зам барина гэж мөнгө идэх гээгүй л юм бол.

Холбоотой мэдээ

Back to top button