Нийгэм мэдээ

Метроны төслийн инженер, мэргэжилтэнг БНСУ-ын "Халла" их сургуульд бэлтгэнэ

Улаанбаатар метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа билээ. 

Тус метрог баригдсаны дараа хариуцаж ажиллах болон бүтээн байгуулалтад 600 гаруй инженер, техникийн ажилтан шаардлагатай. Иймээс ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.

БНСУ-ын “Халла" групп нь улсдаа хамгийн анхны хурдны галт тэрэгний замын бүтээн байгуулалтыг хийж байсан туршлагатай. Үүнтэй холбогдуулан монгол оюутнуудыг "Халла" их сургуульд суралцуулж, инженер бэлтгэх юм байна.

Улаанбаатар метроны шугам ойролцоогоор 17.7км урттай. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд нийт аяллын хугацаа 27 минут байна. Өргөгдсөн болон газар доорх 14 өртөө зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Зорчигч тээвэрлэх чадвар оргил ачааллын үед нэг цагт нэг чигт 17 мянгаас 26 мянган хүн тээвэрлэнэ. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 өртөө зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Метроны барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлэх юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button