Нийгэм мэдээ
Сэлэнгэд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 36 суманд 51 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн урд зүгт "Ноён-Уул"-ын энгэрт гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 40 дүгээр анги, орон нутгийн иргэд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.