Гадаад мэдээДЭЛХИЙ
Конгод үер болсны улмаас 100 гаруй хүн амь үрэгдлээ

Конго улсын зүүн бүсэд орших Танганика нуурын эргийн ойролцоох тосгонд үер буусны улмаас 100 гаруй хүн амь үрэгдсэн гэж орон нутгийн албаны хүн мэдэгджээ. Касаба тосгонд болсон тус гамшиг Конгогийн хувьд эгзэгтэй мөчид тохиов.
Рвандагийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг M23 босогчдын бүлгэм Конгогийн зүүн бүс дэх довтолгоогоо эрчимжүүлж байна. Энэ оны эхээр эхэлсэн тус довтолгооны улмаас олон мянган хүн амь үрэгджээ. Үер буусан газар нь M23 бүлгийн довтолгоонд өртөөгүй, Конгогийн захиргаанд хэвээр байгаа юм.
Орон нутгийн албан тушаалтнууд хэлснээр Касаба тосгон руу зөвхөн Танганика нуураар л дамжин очих боломжтой аж. Мөн тус тосгонд сүлжэээ байхгүй тул хүмүүнлэгийн тусламжийн ажил хойшлогдож магадгүй байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.