Өдөржин бороотой, хүйтэн, автомашингүй өдрийг цуцлахыг иргэд шаардаж эхэллээ

Өнөөдөр /2025.09.13/ автомашингүй өдөр. Зах худалдааны төвүүд ажиллахгүй, 19 байршилд зам хаана. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд болох нэгдсэн арга хэмжээнүүдэд оролцох боломжийг бүрдүүлж буй.
Төв талбайд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн, урлагийн тоглолт мөн болох юм. Гэвч гадаа 9 градус дулаан, өдөржин бороо орох төлөвтэй, хүйтэн байна. Тиймээс иргэд энэ өдрийг цуцлахыг шаардаж эхэллээ.
Иргэдийн зүгээс, “Цаг агаарын таарамжгүй нөхцөлд автомашингүй өдөр зохион байгуулах нь хэр оновчтой вэ гэдгийг бодож тунгаах хангалттай хугацаа байлаа. Гэвч өнөөдөр үргэлжилсэн бороо орж, гудамж талбай хүнгүй хоосон байна” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байна. Харин албаныхан одоогоор мэдээлэл хийгээгүй хэвээр байгаа юм.
Бямба гарагт буюу өнөөдөр ихэнх нутгаар болон Улаанбаатар хотод үргэлжилсэн бороо орно гэдгийг цаг уурын байгууллагаас анхааруулж байв.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бэрхийн үелүүдийн эвдэрдгүй тоглоом, нийслэлийн иргэд
Өвөл орох цасыг мэдлэг байж ганц автомашингүй өдрөө сонгож чадахгүй байна уу