Нийгэм мэдээ

Хөвсгөлд алга болсон 2 настай хүүхэд олдолгүй 42 цаг болж байна

Хөвсгөл аймгийн Тариалан суманд энэ сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болж, одоо ч сураггүй хэвээр байна.

Тэгвэл өчигдөр /2025.09.19/ Монгол Улсын Шадар сайд, УОК-оос гаргасан үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэй аврах баг Хөвсгөл аймаг руу нислэг үйлджээ.

Мөн орон нутгаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Хоёр настай хүүхдийг эрэн хайх ажил хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаар ИТХ-аас тодруулахад,

"Хүүхэд энэ сарын 17-ны оройн 16 цаг орчимд алга болсон гэдэг мэдээлэл ирсэн. Тэр цагаас хойш одоог хүртэл хайгаад, олоогүй байна. Тухайн сумын төвөөс 30 км зайд хөдөө амьдардаг. Хүүхэд Баянбэлчир гэх газрын модонд төөрсөн. Сумаас тэр даруйд эрэн хайх баг гарсан. Нэмээд шөнийн 00 цагт дахин баг очсон, хайх ажиллагаанд оролцож байна. Ер нь сумын бүх төрийн албан хаагч явсан. Өнөөдөр өглөө сургуулийн багш, ажилчид явлаа. Нийтдээ 180 орчим хүн хайж байгаа. Мөн Булган, Хөвсгөл аймгаас тав, таван хүнтэй эрэн хайх бүлэг ажиллаж байна" гэлээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Huurhii du hurdan oldoosoi do yanaa

Zochin
Zochin

Oir hawiin ailuudiin gert bulan tohoigvi haij vzeh heregtei bh da hvvhdgvi hvn awtsan ch bj meden , mon joohon hvvhed aisandaa modruu awirdag uchir dooguur haigaad bailgvi mod b riig harh heregtei owoolson modond dund esvel mashin doroo mashin dotrohoo bagajaa bas hvvhed gefeg chin ymarch hvnii tosooloogvi gazarluu ortson bdag uchir haa saigvi ed bhgvi gej bodson gazraa ch vzeh heregtei

Холбоотой мэдээ

Back to top button