НИЙГЭМНийгэм мэдээ

Хуш модны самар ахуйн зориулалтаар түүж бэлтгэхгүй байхыг анхаарууллаа

2025 оны Ойн дагалт баялгийн судалгааг Ойн мэргэжлийн байгууллагатай хамтран хийж гүйцэтгээд байна.

Тус судалгаагаар энэ оны байдлаар нийслэлийн ногоон бүсэд хуш модны самрын ургац бага, ургацгүй болохыг тогтоосон.

БОУАӨ-ийн сайдын 2025 оны “Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай” А/706 дугаар тушаалд Улаанбаатар хотын ногоон бүс хамрагдаагүй тул иргэд олон нийт ойн дагалт баялаг болох хуш модны самар ахуйн зориулалтаар түүж бэлтгэхгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button