Нийгмийн

Үйл явдал: “Ахмад үеийн арга туршлага-2025” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно

Өнөөдөр болох үйл явдал- 

09:00 цагт: “Монголын зөгийн бал-2025” форум Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны НАМАК байранд болно.

09:00 цагт: ХЭҮК, Монголын хуульчдын холбоотой хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг Хуульчдын ордонд болно.  

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номын 120-131 дүгээр цувралын нээлт ШУА-ийн төв байранд болно. 

10:00 цагт: Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Буриад цэрэг Л.Цэвээновын мэндэлсний 145 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн эрдэм шинжилгээний хурал ҮБХИС-ийн Сүбээдэй танхимд болно.

10:00 цагт: “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн М.Бат-Очир-130 жил” эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн шинэ салбарт болно. 

11:00 цагт: Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, Төрийн соёрхолт, Академич, хуульч С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Шихихутуг Хууль зүйн их сургуульд болно.

11:00 цагт: “Ахмад үеийн арга туршлага-2025” эрдэм шинжилгээний хурал  “Чингис хаан”  үндэсний музейн хурлын танхимд болно. 

11:30 цагт “Баялагтаа эзэн монгол” ТББ-аас “СОР-17 цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газар байгуулах” тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Эрчим хүчний зохицуулах хорооноос хувийн орон сууцны конторт тусгай зөвшөөрлийг ашиг сонирхлын зөрчил агуулж олгодог байж болзошгүй асуудлаар иргэд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

14:00 цагт: “Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал: Амьдралын хэв маягийн харилцан хамаарал” үндэсний хэлэлцүүлэг МУБИС-ийн Төв номын санд болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button