Нийгмийн

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 500 хүртэлх айл өрх нарны эрчим хүчээр халаалтаа шийднэ

Өнөөдөр “Нарны Эрчим Хүчээр Улаанбаатар хотын Гэр Хорооллыг Шинэчлэх нь” төсөлд гарын үсэг зурах ёслолд дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска, Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нар оролцлоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх уг төслийг БНХАУ-ын Олон улсын Хөгжил, хамтын ажиллагааны үндэсний агентлагаас санхүүжүүлж дүүргийн 500 хүртэлх айл өрхүүдийн монгол гэрт нарны эрчим хүчээр халдаг технологийг суурилуулахаар боллоо.

Энэхүү төсөл нь агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, монгол гэрт амьдардаг айл өрхүүдийн амьдралын орчин, чанарыг дээшлүүлэх, зуухыг нарны эрчим хүчээр ажилладаг халаалтын системээр солих зорилготой юм. Дүүргийн зүгээс нүүрснээс татгалзах, айл бүрийг дулаан алдагдалгүй болгох, халаалтын ногоон шийдэл рүү шилжүүлэх чиглэлийг барин ажиллаж байна.

Б.Номт

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button