Норвегийн цагдаа нар Эпштейнтэй холбогдсон Ерөнхий сайд асан Яагландын гэрийг нэгжжээ
Норвегийн Ерөнхий сайд асан Торбьёорн Яагланд бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан нь ил болсон. Эпштейнтэй холбогдсон тул цагаан захтнуудын хэргийг шалгах алба (Oекокрим) Яагландын гэрийг нэгжсэн гэдгээ пүрэв гарагт /2026.02.12/ мэдэгдсэн байна. Яагландын өмгөөлөгч Андерс Бросвеет “Оекокрим одоогоор Торбьёорн Яагландын гэр болон бусад үл хөдлөх хөрөнгүүдэд нэгжлэг хийж байгаа. Энэ төрлийн мөрдөн байцаалтын явцад нэгжлэг хийх нь энгийн үзэгдэл” гэжээ.
Бросвеет мэдэгдэл хийснээр Яагланд авлигын хэрэгт буруутгагдаад байгаа юм. Түүний гэрийг нэгжихээс өмнө Европын холбооны хүний эрхийн хяналтын байгууллага болох Европын зөвлөл Яагландын дипломат халдашгүй эрхийг цуцалсан байна. Яагланд 2009-2019 оны хооронд Европын зөвлөлийн даргаар ажиллаж байсан билээ.
АНУ-ын хууль зүйн яам Эпштейний нэмэлт файлуудыг нэгдүгээр сард дэлгэсний дараа олон улсын улс төр, бизнесийн элитүүд түүнтэй холбоотой байсан нь илэрсэн. Норвегийн элитүүд дунд Эпштейнтэй холбогдсон хэд хэдэн тохиолдол гарсан нь тус улсын иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэж байгаа юм. Хууль зүйн яам нэгдүгээр сард дэлгэсэн баримтаа эцсийн хэсэг гэж мэдэгдсэн. Гэвч олон сая баримт дэлгэгдээгүй үлдсэн нь хүмүүсийн дургүйцлийг хүргээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.