ҮЙЛ ЯВДАЛ: “Тэнгэрийн хэл” үзэсгэлэнгийн нээлт Дүрслэх урлагийн музейд болно

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-нд болох болох үйл явдлын мэдээлэл:
-Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна.
12:00 цагт: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ "Аса Арена"-д болно.
13:00 цагт: МУЭ-ийн гишүүн, СТА зураач Н.Ринчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
14:00 цагт: “Их Монгол улсын харьяат хүмүүс: Нэр, хоч” лекц “Чингис хаан” үндэсний музейн хурлын их танхимд болно.
14:30 цагт: “Монголын түүхч нар монголын түүхийг хэрхэн бичиж ирсэн нь: XX зууны эхний хагасын түүх бичлэг ба шинжлэх ухаан” цуврал семинар МУИС-ийн II байранд болно.
16:00 цагт: “Хийморь”олон нийтийн үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн арт галерейд болно.
-“Хаврын баяр”-ын цуврал үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 5-ыг хүртэл “Бий контемпорари” арт галерейд гарна.
-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.