Улс төрийн мэдээ
Чуулганаар АН-ын санаачилсан хууль болон УИХ-ын даргын асуудал орж ирэлгүй завсарлалаа

УИХ-ын чуулган Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хараахан дуусаагүй байхад эхэлсэн билээ.
Чуулганы хуралдааны эхэнд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 103 гишүүний 60 нь буюу 58.3 хувийн саналаар дэмжлээ.
АН-ын бүлгийн санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо яаралтайгаар хэлэлцүүлэн дэмжсэн боловч чуулганы хуралдаан руу оруулж ирж танилцуулсангүй. Мөн УИХ-ын даргад С.Бямбацогтыг томилох эсэх асуудал ч үдээс өмнөх чуулганы хуралдаанаар орж ирэлгүй завсарлалаа.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл хаачсан бэ? Т.Батсүрэн сэтгүүлч энэ талаар анхаарч судлан шинэ мэдээ оруулна уу?
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud