НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч албажаагүй сайд нарыг дуудаж уулзжээ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүрэлдэхүүнийхээ нэрсийг намынхаа Удирдах зөвлөлөөр эцэслэж, үргэлжлүүлэн УИХ-ын чуулганд танилцуулж буй. Тэгвэл чуулганы өмнөхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилгоо нь албажаагүй байгаа шинэ сайд нарыг өрөөндөө дуудуулан уулзсан гэх мэдээлэл байна.

Тэрбээр төрийн тэргүүний хувьд улс төрийн намаас ангид байх ёстой. Гэтэл сайдын бүрэн эрх нь хэрэгжиж эхлээгүй байгаа улстөрчдийг дуудаж уулзсан гэдэг нь түүнийг эдгээр томилгоонд хэр зэрэг оролцоотойг харуулж байх шиг.

Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ сайд нараа Ерөнхийлөгчид танилцуулах хуулийн заалт бий. Гэхдээ энэ бол төрийн институт хооронд явагдах албан ажил билээ. Н.Учрал танхимаа бүрдүүлэх гэж олон хоног дуншсан нь нам доторх 30/38-ын фракц сайдын суудлын тоогоо тохиролцохгүй толхилцсных гэдэг. Мөн сайдад нэр дэвшигчид, тэдний ар дахь фракц нь Ерөнхийлөгчид таалагдахгүй байсан тал ч байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жавхлангаа яасан ?

Монгол
Монгол

Учрал Хүрэлсүх нар эвдэрч эхлээд юу
Тэгвэл тун удахгүй засгийн газар тарах юм байна даа

Zochin
Zochin

Hurelsuhees yun zahias avdagiin butehgui zasgiin gazartai bolj baij hulgaichuudiig orvongoorno solihgui bol yuch heleed nemergui mudhun zasag soligdoh biz

Зочин
Зочин

Савраа тат

Зочин
Зочин

Нууц ноётон

Холбоотой мэдээ

Back to top button